6

1.5K 150 2
                                    

: хэнийг хүлээж байгаа юм.
Би: өө Жонгүг...аан хэнийг ч бишээ
Жонгүг: хэнийг ч биш хэнийг ч биш. Чиний хувьд хэн нэгэн болохын тулд юу хийх хэрэгтэй юм?... 

Yunmi

Би хий дэмий л түүний нүд рүү ширтэнэ.
Өмнө нь тэр нүдэнд баярын оч гэрэлтэж байсан бол одоо оч битгий хэл үнс нь ч алга.
Түүний намайг гэдэг аз жаргалтай, дулаахан зөөлөн харц нь нэг л мэдэхэд хүйтэн хөндий болчихож.
Яг л харанхуй өрөө шиг...

Жонгүг: чи юм дуугарахгүй юм уу? Аан хэн ч биш хүн чиний хажууд юм яриад зогсоод байгаа болохоор чимээгүй зогсож байя л гэж бодоо юу?

Би зүгээр л түүнийг тэвэрч авна.
Уучлаарай гээд...

Утас минь дуугарах хүртэл шүү дээ.

Би түүнийг тэврэхээ болин цүнхэн дотроосоо утсаа гаргаж ирэн хартал танихгүй дугаараас залгаж байсан юм.

Би: байна уу? Хэн бэ? Юу? Тэгэх ёсгүй та нар хүн андуурсан байх.

Би энэ мэдээг дуулаад цочирдоно.
Яагаад Тэхёнаа. Яагаад заавал чи гэж.
Гэнэн томоогүй инээмсэглэлтэй балчир хүүхэд шиг байдаг хайрт минь хүн алсан гээд шоронд орох гэж байна.
Би дахиад нэгийг алчихаж.
Хүн байсан хүмүүсийг араатнаас дор болгочихож.
Гэм зэмгүй хүмүүс надаас болж...
Уучлаарай Жонгүг...
Уучлаарай Тэхён...
Магадгүй би та хоёртой учрах ёсгүй байж...

Толгой өвдөж байна. Амьсгалж чадахгүй байна.
Би уйлаад л, сэтгэл минь өвдөөд л... яах учраа олохгүй зогссоор л...

Нүдээ нээн харвал цав цагаан орчин өрөөнд хэвтэж байлаа.
Энэ магадгүй эмнэлэг байх.
Хажуу тийш харвал Жонгүг болон ах маань сууж байх нь тэр.
Би өндийн босоход ах: зүгээр үү Юнми? гэх нь хичнээн их санаа зовсоныг илтгэх байх.

Нөгөө тийш харвал Жонгүг их л санаа нь зовсон байртай сууна.
Би саначихлаа Жонгүг.
Чамайгаа би саначихлаа.
Ямар хайртай байснаа...
Чи бид хоёрын гэсэн бүх л дурсамжийг би саначихсан.
Ингээд бодоход чи минь надад гомдохгүй гээд яахав дээ.
Намайг уучил.
Чиний минь хайр одоо болтол унтраагүй байсанд би баярлаж байна.
Чамайг тэвэрч авахыг хүссэн ч цаг нь арай болоогүй мэт санагдана.
Нүдэнд нулимас хурж сэтгэл минь хөндүүрлэнэ. Би чамайг ямар их санасан гээч. Одоо ингээд өөдөөс минь хараад сууж байгаад чинь би баяртай байна.

Dark/MGL/Completed/Onde histórias criam vida. Descubra agora