02

2.5K 200 2
                                        

Удалгүй сандаргаж, хүлээлт үүсгээд байсан захирал маань ирлээ. 
Нүдэндээ ч итгэмээргүй юм. 
Жон Жонгүг. 
Үгүй байлгүй дээ. Яагаад заавал чи гэж. 

Би түүнд бөхийсөөр мэндэлнэ. 
Гэтэл Жонгүг гэгч өөдөөс инээмсэглэх нь тэр. Яг л " чи ийм хүн биш байж яагаад ингээд байгаа юм" гэсэн шиг л. 
Бүгд л шинэ захирлыг ямар царайлаг юм гэцгээнэ. 
Энэ юу нь тийм царайлаг байгаа юм. 
Хэдэн цагийн турш бүгд л шинэ захиралтайгаа танилцаж, уулзаж хурал хийлээ. Өнөөдөр тун завгүй байлаа шүү. Үнэхээр их ядарч байна. Өрөөндөө ганцаараа ийн ярин суухад хэн нэгэн нь 
: чи тэгэхээр миний нарийн бичиг байх нь ээ. 

Хойш эргэж харвал Жонгүг зогсож байх нь тэр. 

Би: хүн цочоочих юм. Тиймээ. 
Жонгүг: аав маань энэ компанийг их сайхан авч явжээ. Бас өнөөдөр чиний ачаар бүх зүйл асуудалгүй байлаа шүү. Ядарч байгаа биздээ?
Харьцгаах уу?
Би: юу вэ? Чи дахиад манайд хонох юм уу? Чамд гэр орон гэж байна уу? Ийм том компаний өв залгамжлагч гэр оронгүй байв л гэж дээ. Үгүй ээ. Зүгээр өөрийнхөө гэр рүү явж үз! 
Жонгүг: чи яагаад ийм ширүүн ааштай болчихсон юм бэ? 
Ингэж хэлэхэд түүний нүдэнд нулимс хурна. 
Би гайхсаар: чи хүн амьтны өнгөрсөн баларсан зүйлүүдийг нь нэвт шувт хараад байдаг юм биш биздээ? 
Жонгүг доош харсаар нулимсаа арчина. 

Үнэхээр өрөвдөлтэй харагдаж байна шүү. Аль эсвэл чи намайг жинхэнээсээ мэддэг юм болов уу?

Жонгүг үг дуугүй ирээд намайг тэврээд авлаа. 
Би тэврэлтээс нь салах гэсэн боловч намайг хэтэрхий чанга тэвэрчихсэн байх нь тэр. 

Би: тавихгүй юм уу?
Жонгүг шивнэх аядан: жаахан. Дахиад жаахан л ингээд тэврүүлчих. 

Энэ тэврэлт яагаад ийм дулаахан байгаа юм бол? Нэг л сэтгэлд дотно. 
Би өмнө нь тэвэрч байсан юм байхдаа. Тэхёныхоос шал өөр мэдрэмж... 

Jungkook

Чи намайг санахгүй л байна уу? Хуучин бүхнийг чинь сануулахын тулд би юу хийвэл зүгээр вэ? Юнми. Би үнэхээр яахаа мэдэхгүй байна. 

Би: одоо болноо. 
Жонгүг тэврэхээ болин: баярлалаа. 
Өлсөж байна уу? Өдөр цайны цагаараа юу ч идээгүй шүү дээ. 
Би чамайг хоолоор дайлах уу? 

Ингэж асуухад нь бардам зан маань хөдлөн: би өлсөөгүй байна. Зүгээр дээ гэхэд  "худлаа ярь" гэсэн шиг л гэдэс минь хоржигнон дуугарна. 

Dark/MGL/Completed/Dove le storie prendono vita. Scoprilo ora