01

6.1K 249 5
                                    

Хайр гэдэг зүйл биегүй хирнээ хэн нэгэнд далайг ч гаталж чадах хүчийг өгдөг.
Хайр гэдэг харагдахгүй хирнээ хэн нэгэнд амьдрах итгэл найдварыг
өгч байдаг.

Х: Чи буруугаар ойлгоод байна Юнми.

Юнми: юуг буруугаар ойлгосон гэж? Аан. Сайн найзтай минь хамт заваарч байхыг чинь буруу харсан юм гэж үү?

Х: үгүй ээ. Энд чиний бодож байгаа шиг зүйл болоогүй.

Юнми гүнзгий амьсгаа авсаар: тэгвэл бодсоноос минь илүү юм болжээ. Ким Тэхён! Чи надад хайргүй болчихсон юм бол яагаад зүгээр л хэлж болоогүй юм. Яах гэж намайг ийм арчаагүй байдалд оруулж байгаа юм! Урам хугарч байна. Та хоёрт аз жаргал хүсье.

Би хувцсаа шүүрсээр тэр гэрээс бушуухан шиг гарлаа. Ийм арчаагүй байдалд орох ч гэж дээ Пак Юнми. Нулимс хацар дагаж урсахад би түүнд хэтэрхий их гомдсон нь мэдрэгдэнэ. Ямар их итгэл найдварыг би түүнд өгсөн билээ дээ? Арай ч дээ. Би ер нь яагаад ийм азгүй юм бэ?... Сэтгэлээ сэргээх санаатай өөрийн байнга ордог хоолны газартаа орлоо. Хүчтэй бай! Юнми. Ийм зүйлс л амьдралд тохиолдож байж амьдрал гэгч зүйлийн мөн чанар нь гарна шүү дээ. Гэхдээ л гомдмоор юм. Сайн найз минь гэж бодож байсан хүн ингэх ч гэж дээ...
Захиалсан хоолоо идэх гэсэн боловч хоолойгоор хоол давсангүй. Шууд л гэртээ харихаар шийднэ. Гэрт иртэл ах аль хэдийн иржээ. Би гутлаа тайлсаар: та ирээ юу?
Ах: тиймээ. Өнөөдөр эрт тараад гээд гал тогооны өрөөнөөс орилох нь тэр.
Би гал тогооны өрөө орон ширээний ард суугаад: ахаа. Та ер нь хүнтэй гэрлэнэ гэж бодож байна уу?
Ах инээсээр: юу вэ? Гэнэт юу яриад унав?
Би санаа алдсаар: хэзээ нэгэн өдөр жинхэнэ хайртай учирч, зөвхөн тэр эмэгтэйгээ ганцаараа хайрлая гэж бодож байгаа бол хэзээ ч битгий сайн найзтайгаа танилцуулаарай.
Ах: юу болсон юм?
Би: Ким... юу ч биш дээ. Толгойгоо сэгсэрсээр өрөө рүүгээ орох гэтэл танихгүй нэгэн зогсож байх нь тэр.

Х: сайн байна уу?

Би гайхсаар: ахаа энэ хүн хэн бэ? Ах: аан танилц. Миний найз байгаа юм.
Би: сайн найз чинь уу?
Ах: тиймээ.

"Тэгвэл болгоомжтой байгаарай ахаа" гэж хэлчихээд өрөө рүүгээ орлоо.
Сайн найз... сайн найз... Боль Юнми. Хүн болгон адилхан биш! Би хувцсаа сольчхоод хоолоо идэхээр гал тогооны өрөө орлоо.
Юм идэх сонирхол байхгүй ч ахын найзыг шонжхоор л гал тогооны өрөө рүү орж байгаа нь энэ.
Ах: Юнми чи өнөөдөр яачихсан юм ? Жонгүгаа! Манай дүү тийм ч их ааш муутай биш шүү! Өнөөдөр таагүй...
Жонгүг: аан. Зүгээр дээ.

Dark/MGL/Completed/Where stories live. Discover now