Камерт буудаг худал инээмсэглэл, бодит байдал дээр байсан бол хичнээн сайхан бэ?
"Чи бүх мэдрэмжээ үгээрээ илэрхийлж чадахгүй бол юу хийх вэ" хэмээн Лисагын гүн гүнзгий бодлыг таслан ийн Жэнни хэлэв.
Лиса хэсэг тээнэгэлзэж байснаа сулархуу хоолойгоор "Ѳѳрт байгаа бүх зүйлийг тѳгсгѳл хүртэл нь хийнэ... Хэдий хийсэн ч гэсэн.." гэж сүүлийн үгээ шивнэх аядан хариуллаа.
Тэд хоёул BLACKPINK гэх нэртэй хаалганы цаана сууцгаана. Гадуур стаффууд ийш тийшээ гүйлдэх ба тэднийг үл хайхарч байлаа. Мэдээж хоорондох яриаг нь ч мѳн тэд сонсдоггүй билээ.
"Тэгвэл чи бүх зүйлээ хийсэн үү?"
"Миний хувьд бол тийм."
"Хэрвээ ч-"
Жэнниг үгээ хэлэх гэхэд нь таслан хаалгаар Жисү, Чэёон хоёр Adidas-н сурталчилгаанд тоглож дуусан орж ирцгээв. Тэд ч инээмсэглэн хамгийн түрүүнд Жэнни ѳндийгѳѳд "Ядарсан уу хоёроо" хэмээн инээмсэглэхэд Жисү ч гэсэн инээмсэглэн "Үгүй дээ. Харин ч хѳгжилтэй байсан."
Тэднийг мэндлэх зуур Чэёон Лиса руу хальт харан тольны ѳмнѳх суудал дээр суув. Харин Лиса сандалны ард байх том бас гоёмсог буйдан дээр сууж байв.
Лисагын утас дуугарахад Чэёон тольны тусгалд Лиса руу харав.
"Calling Baekhyun" Лисагын нүдэнд оч гийн утсаа авлаа.
"Ѳглѳѳний мэнд Бён Бэкхён"
"Хаха Цоглог байх чинь ээ. Ѳглѳѳний мэнд Лиса" гэхэд гаднаас стафф орж ирэн "2минутын дараа тайзан дээр шүү охидоо" хэмээн хаалгыг хаав.
Охид дээшээ гялс босон харин Лиса шууд утсаа таслан хувцсаа янзалсаар охидыг даган гарлаа.
1. 2. 3.
Rose:
"Яах вэ сул дорой байдлаа тэвчишгүй нь."
"Хоёр нүдээ хаагаад"
"Энэ хайранд цэг тавих ёстой юм шиг байна"
"Kill This Love" ~Үзүүлбэрээ дуусч тайзыг орхин ѳрѳѳндѳѳ орж ирцгээв. Бүгд хувцасаа солин ѳмсѳж байхад Чэёоны утас дуугаран тэрээр ѳнѳѳх л хѳмсгѳѳ зангидсан чигтээ дуудлагыг таслан зурвас бичиж байх шиг байв. Чэёон хувцсаа яаарсаар ѳмсѳн охидод баяртай ч гэлгүй түрүүлэн гарлаа.
Бид нэгэн рүүгээ ээлжлэн харсаар хувцасаа сольж дуусан араас нь гарав.
"Ингэхэд Ахаа та Ружэг ойрын үед юу хийгээд байгааг мэдэх үү?" хэмээн Жисү машины хойд талын суудал дээрээс Менежер ахад хандан хэллээ.