SIX

197 26 1
                                    

Сааралдуу өнгийн хаалгыг эвдэх шахуу савж орж ирэн хатагтай Бу Кёний өмнө байх шаргал том буйдан дээр Лиса суув.

CEO Кён нээх их гайхширсангүй түүнрүү санаа алдан харснаа "Тогшилгүй орж ирхийг чинь харвал энэ их чухал асуудал бололтой." хэмээгээд суудал дээрээсээ өндийн түүний хажуудах том сандал дээр суув.

Лиса захирал руу эгцлэн харж хэсэг бодлогоширон "Удахгүй Ружэгийн соло гэсэн байхаа? Шууд хэлэхэд тэрний оронд би дээр юм шиг санагдахгүй байна уу? Та намайг ашиглавал хэн хэндээ хэрэгтэй юмсан..." хэмээн шуудхан хэлэхэд захирал хариуд нь ямар ч царайны хувирал гаргасангүй.

"Ямар ашиг юм дээ?"

"Ямар ч байсан түүнээс илүү их ашиг орлого орно гэж бодож байна."

"Тэгвэл би бодож дуусаад хариугаа хэлье"

Лиса инээмсэглэн "Та хэзээ ч харамсахгүй гэдэгт итгэлтэй байна" хэмээн өрөөнөөс итгэл дүүрэн гарав.

DORM

"Ингэхэд Лиса ойрд тогтож харагдсангүй."

"Жисү түүнд санаа зовох хэрэггүй дээ. Өчигдрөөс хойш ганцаарчилсан цагийн хуваарь дээр нь илүү олон зүйл бичигдсэн байна лээ."

"Лиса биш Ружэ дээр бичигдэх ёстой биздээ?"

"Би ч бас юу болоод байгааг мэдэхгүй нь."

"Яагаад минийх дээр гэж" хэмээн Ружэ гал тогооноос гартаа аягатай ус барьсаар гарч ирэв.

"Ааа нөгөө юу Лиса чамд юм хэлээгүй юм уу?"

"Үгүй ээ. Юу гэж?"

Жисү, Жэнни хоёр нэгэнрүүгээ гайхан харснаа "Чиний с-" гэхэд Дормын хаалга гэнэт онгойн хатагтай Бу Лисаг дагуулан орж ирэв.

Охид гайхан зэрэг буйдан дээрээс босоод "Захирлаа... Энд яах гэж?"

"Бүгд сайн байсан уу? Нэг зүйл хэлэх гэж энэ хүртэл ирлээ."

"Эхлээд суугаач захирлаа" хэмээн Жисү эхэнд ам нээн хэллээ.

Том тохилог буйдан дээр Жисү, Жэнни, Ружэ гурав зэрэгцэн суусан байх ба өөдөөс нь харан Захирал болон Лиса нар сууцгаав.

"Тэгэхээр юу вэ гэвэл удахгүй Лисагын солог гаргахаар болсон. Тиймээс их завгүй байна та нар ч гэсэн туслаарай."

Жэнни нүдээ томсгон "Гэхдээ захирлаа ингэж арай болохгүй байхаа. Эхлээд Ру-"

"Миний шийдвэр бас Лиса ч гэсэн хүлээн зөвшөөрсөн учраас та нар эсэргүүцэлгүй хүлээж аваасай гэж хүсэж байна."

| ONCE 2 |Where stories live. Discover now