- Чиний мѳрѳѳдѳл юу вэ?
: Энэ бол чи. Чи бол миний хамгийн том мѳн хэзээ ч биелэшгүй мѳрѳѳдѳл минь.
- Гэхдээ би чиний хажууд байна шүү дээ.
: Нэг тийм юм байдаг даа. Харахад ойрхон ч хүрэхэд хязгааргүйгээс хязгааргүйн алсад байрлах тийм хол зүйл.
YG: Тэгэхээр энэ удаа Ружэгын солог гаргах тѳлѳвлѳгѳѳтэй байна. Фэнүүд ч их хүлээлээ. Үүнээс илүү хүлээлгэвэл итгэл нь алдрах байх. Ѳнѳѳдрѳѳс шуурхай бэлдэцгээнэ шүү. Гэхдээ та бүхэн Ружэд битгий хэлээрэй.
Арын Ажилчид: Ойлголоо Захирлаа.
Компанийн 3 давхараас арын ажилчид болон Лиса, Жисү, Жэнни ирлээ. Тэд Ружэгын ганц хүсэж байгаа зүйлийг биелүүлхээр шийджээ.
Жисү "Яаа үнэхээр энийг хэлэхгүй байсан ч зүгээр юм уу?"
"Тиймээ. Гэнэт хэлэх хэрэгтэй."
"Харин яг хэзээ" хэмээн би сүүлд нь тэднээс асуухад нѳгѳѳ хоёр тээнэгэлзсэн харцаар надруу харлаа. Түрүүлж Жисү эгч ам нээн "Ѳнѳѳ орой байвал яаж байна. Дээрээс нь шарсан тахиа бас...??" хэмээн инээхэд бид зэрэг "ШАР АЙРАГ" гэж орилцгоов.
Тэр шѳнѳѳс хойш Ружэ бид хоёр камерын ѳмнѳ жүжиглэлгүйгээр жинхнээсээ инээсэн. Бүгд худал жүжиглэлт биш учраас надад бас түүний хувьд амар байх шиг санагдсан юм.
Хичнээс сайхан байсан гээч? Яг л мѳрѳѳдѳл шиг. Хүмүүс мѳрѳѳддѳг тархиндаа. Гэтэл би тархин дотроо жинхнээсээ орцон юм шиг санагдаж байна.
Цагаа харвал оройн цаг руу буюу 21:00 рүү зааж байх нь тэр. Бид түүнд яг 00:00 цагт хэлнэ гэж тѳлѳвлѳсѳн тийм болохоор би түрүүлж Ружэг авч ирэх даалгавартай болсон билээ.
Утас дуугарахад би гайхалгүйгээр харлаа. Мэдээж энэ бол Бэкхён. Би ѳмнѳх шиг инээмсэглэн дуудлагыг аваад
"Ноён Бён Бэкхён"
"Хатагтай Лиса хаха"
"Завтай байгаа юм уу? Эсвэл? "