Хэдэн сарын өмнө Burning Sun:
Тансаг том ширээнд Солонгос Попын одууд гэж нэрлэгдэцгээх залуу үеийнхэн болон анхлан гаргаж ирсэн гэгдэж болох олны танилууд сууцгаана. Ширээ тойрсон хүмүүсийн яриа эхэндээ наргиа наадам байсан ч сүүлдээ нухацтай болон ирцгээх аж.
Энд тэднээс өөр зорчингүй агаад яг л тэдэнд зориулсан юм шиг зөөгчид бөхөлзөн гүйлдэнэ. Үнэндээ энэ үдшийг ирсэн зочдод зориулсан ба энд Кпопын бүхий л хар бараан зүйлийг нууцалж байгаа билээ. Клуб доторх хэсэг бүлэг гэгдэж болох ч бүлэг бүлэгдээ энэхүү бүлэг нь бүлгүүд дундаасаа маш том нэр хүндтэй, чинээлэг оддоос бүрдсэн юм. Элит хүмүүсээс бүрдснээс гадна уг том бүлэг нь дуртай нэгнийгээ гишүүнээрээ авчихдаггүй ба оруулах ёстой хүнээ хүчээр ч хамаагүй заавал бүлэгтээ элсүүлдэг юмсанж.
ХХХ: Хөгжилдөх ч яахуу, та нарт дуулгах том мэдээтэй хэмээн голд суух хар хүрэмтэй залуу нухацтай царайлан хэллээ.
Бүгд түүний хэлсэнд гайхсан ч ойрын үед шинэ гишүүн нэмж аваагүй болохоор бүгд баярлацгааж нэгэн зэрэг хэн гэдгийг нь сониучирхав.
"Хинт өгөх үү?.. Ммм.. Рүүкий охидын хамтлаг?"
ООО: Боль доо залуу минь. Ойрд зөндөө шинэ охидын хамтлагууд гарсан шдээ.
ХХХ: Алив ээ залуусаа. Бөндгөрөө жаахан ажилуул хэмээн өнөөх залуу ёжлон инээлээ.
"БлакПинк?"
ХХХ: Гайхалтай. гэхэд бүгд саяны хариултыг зөв таасан охиныг магтан урд байх цагаан архинуудаа нэг нэг балгалаа.
"Гэхдээ аль гишүүн гэдэг нь сонирхолтой байна шд. Аль гишүүн нь юм?"
Бүгд улам хэрэгт дурлан голд суух залуу руу түгшсэн янзаар харцгаалаа.
ХХХ: Ингээд шууд хэлчихвэл сонирхолгүй шдээ. Бооцоо байх хэрэгтэй биздээ.?? хэмээн нэг хөмсгөө өргөхөд бүгд нэгэн зэрэг зөвшөөрөн хамтлагийн 4 гишүүнд тус бүрт нь бооцоо тавилаа. Хамгийн их саналтай нь бас хамгийн их мөнгө тавьсан нь Лиса байв.
Өнөөх залуу чанга хөхрөн "Та нар ч Лисад их дуртай бололтой шүү. Харамсалтай нь тэр барби биш харин гол хоолой буюу Ружэ гэхэд ихэнх нь түүний хэлсэн үгэнд итгэсэнгүй.
Захад суух дан цамцтай залуу урдаа байх шилтэй архиа харсаар "Яагаад заавал Ружэ гэж? Яагаад заавал Блакпинк гэж?"
ХХХ: Яагаад гэвэл БлакПинк яг одоо маш хүчтэйгээр Попын тайзанд гарч ирж байна. Хөгшин, залуугүй л БлакПинк2. Тэдний нэгийг энд оруулж ирэх юм бол бидний бүлэг ч тэр энэ клуб ч тэр цаашаа зах зээлд нууцаар илүү өргөн болж томорно үгүй гэж үү? Бид түүнийг болон түүний хамтлагийг ашиглах хэрэгтэй.