S10

209 21 2
                                    

- Лиса.. Магадгүй бүх зүйл утга учиртай байдаг байх

- Яагаад тэгж бодоов?

- Цас, Бороо, Нар, Сар... Бүгд л ямар нэгэн зүйлийг харахаараа дотны нэгнээ дурсан санадаг. Харин чи... Харин чи юу харвал намайг санах вэ?

- Ммм... Юу ч харахгүй ээ.

- Яагаад тэр вэ? Юу ч намайг санагдуулдаггүй гэж үү?

- Үгүй ээ.. Нүдээ аних үедээ чамайг хажууд минь байна гэж төсөөлөх болно. Бас чиний дулаан инээмсэглэлийг яаахан мартаж болох билээ...

Юуг ч мэддэггүй гэнэн балчир дунд сургуулийн охид байхдаа бид өчнөөн зүйлсийг ярилцдаг байж.

Аль аль нь мөрөөдөл, зорилгодоо хүрсэн ч нэгнийгээ алдчихлаа. Бид учрах ёсгүй гэж бодсон ч хувь тавилан бидний замыг нэг зүг болгон чиглүүлэх юм. Дэндүү гомдмоор..

Харин одоо би яг тэр үед хэлж байсан шигээ нүдээ анимаар байна. Тэгвэл чи яг хажууд минь ирнэ гэж амлаач?.. Надад мэдрэгдэнэ гэж хэлээч? Чиний дулаан инээмсэглэлийг дахиад харж болно гэж шивнээч?

Тэр үеүүдэд яагаад харцнаас чинь бүгдийг ойлгож болоогүй юм бол.. Чамайг надад хэлэхгүйг мэдэх ч гэлээ харц чинь надад түмэн удаа ойлгуулах гэж хичээж байсан байх. Ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй надад хичнээн их гомдож, дотроо хэдэн мянган удаа уйлсан байх.

Гэхдээ Чэёонаа. Чамайг харах хүртлээ би нүдээ аниж байя. Мэдрэгдэх хүртэл чинь анимаар байна.

Хэлж чадаагүй үгсээ, хамт байгаагүй орон зайгаа нөхтөл энэ хэвээрээ чиний дэргэд байя..

- Чи жаргалтай байна уу?

- Тиймээ би жаргалтай байна Лиса

Тэр үед хэлж байсан үгнүүд, надад гаргасан хөндий хүйтэн сэтгэлийг чинь би бүгдийн тийм биш байсан гэдгийг олж мэдсэн.

Намайг уйлж байхад чи яваагүй хаалга налаад уйлж сууж байсныг чинь хүртэл

Чиний өрөөг сэргээн тохижуулж байхад санаандгүй шүүгээнээс өдрийн тэмдэглэл чинь уначихсан. 

- Бид дугуйгаар яваад их зугаатай байсан ч тэр хүн ирээгүй бол энэ байдал үргэлжлэх байсан юм. Гэхдээ би тэр байдлыг ашигласан. Лиса? Чиний өмнө том нүгэл үйлдэж байгаа намайг уучлаарай. Уйлж байгаа чамайг сонсох бүрт зүрх минь хэдэн хэсэг бутарч, ямар ч хүчгүй мэт л болдог. Тэр өдөр би яваагүй ээ. Би чамайг хэзээ ч орхиж чадаагүй. Тэгээд л би хаалга налаад чамайг унтах хүртэл дагаж уйлсан. Мангар юм шиг... Ирээдүйд болох бүх зүйлд ганцхан намайг цүхэж амьдраарай..

Харин одоо чиний энэ жижигхэн дэвтэрийн,  хамгийн ар талын хуудас дээр би ийнхүү сийрүүлж сууна. Өдий хүртэл чамайг юу туулж ирснийг бүгдийн мэдсэн учраас сэтгэлд байгаа том хар чулуу авсан юм шиг л болж байна.

Нэг зүйл хэлэхэд би ч гэсэн чамайг орхиж байгаагүй. Жисү эгчтэй оройтож ирсэн өдөр би өрөөндөө та хоёрыг хүлээж суусан. Тэгэхээр би ч гэсэн нэг нууц зүйл биччихлээ...

| ONCE 2 |Where stories live. Discover now