S13

215 24 0
                                    

"СЫНРИ АХАА"

Квадрат хэлбэртэй өрөөнд олон хүн бий ч тэдний хэн нь ч түрүүлэн ам нээхийг урьтал болгосонгүй. Охидын хувьд түүнийг хараад айдас, сандарлаар дүүрэн байсан ба өнөөх аймшигт явдал дахин цааш үргэлжилж, хэн хэнийх нь бие болоод сэтгэлд дахиад хохирол учрах вий гэхээс яс нь хавталзан чимээгүй сууцгаана.

Сынриг аль нь ч түрүүлж суугаач гэж санал  болгоогүй агаад энэ бүх золгүй явдалыг бүгдийн тэр тавьсан шүү дээ. Өмнө нь тэд Сонбэ хүний үүднээс түүнийг гэм буруугүй гэж өмөөрч байсан ч одоо бол байдал эсэргээрээ болж тэдний бодол огт байгаагүй юм шиг уусан сарнижээ.

Гэсэн ч охид хүн ёсоо бодож бас нэг энтэд удаан хамт байсан учраас яахаа мэдэхгүй зогсох Сынриг ширүүн өнгөөр биш ч хөндий хоолойгоор "Та буйдан дээр суугаач" хэмээн ам нээлээ.

Хэлсэн ёсоор Сынри толгой бөхийлгөн явсаар орны хажуудах буйдан дээр өнцөгтөн суув. Одоо ч охид түүний үйлдэл бүрийг нягтлан харах бөгөөд энэ байдалд улам л Сынри сандран басхүү хөлсөө арчиж гэмшсэн харцаар тэдний зүг харна.

Бүгд тэрнийг ямар нэгэн зүйл хэлэх гэж байгааг гадарласан ба дуулгах мэдээ нь сайн биш муу гэдгийг ч мөн мэдэж байлаа.

Жисү "Та энд яаж мэдэж ирээв?"

"Тэр нөгөө... Менежерээс чинь гуйж гуйж мэдсэн юмаа. Гэхдээ түүнд буруу байхгүй шүү. Бас гэнэт ингээд ороод ирсэнд уучлаарай." хэмээн Сынри бодож бэлдсэн үгнүүдээ ар араас нь нэг амьсгаагаар хэлэхэд Жэнни гайхан "Тайвшир. Бид хэнд ч бурууг өгөөгүй байна. Таны царайнаас харахад бидэнд хэлэх зүйл байгаа бололтой."

"Ю-юу? Тиймээ тийм байгаа. Гэхдээ эхлээд болсон зүйлд харамсаж байна. Намайг уучлаарай."

Лиса түүний хариунд бага зэрэг хөмсгөө зангидан "Уучлал хүсэх гэж энэ хүртэл ирсэн хэрэг үү? Үгүй л байлтай. Хэн хэнийг хаашаа хүчээр оруулж, бас юу хийлгэх гэж оролдсоныг бид бүгдийн мэднэ. Чэёоноос сонссон юм. Тиймээс тойруулаад байлгүй хэлэх гэснээ хэлээд гарч үз." гэхэд Чэёон Лисагын гарнаас атган тайвшир гэсэн харцаар аргадан харлаа. Лиса хариуд нь толгой дохин "Сонбэним. Энэ бүгдийг дуусгацгаая. Би бишээ бид энэ хугацаанд их зовлоо. Хамгийн их зовсон нь Ружэ. Таныг түүнийг тийм хараал идсэн газар руу хүчээр оруулсан болохоор... Бид их зовлон амсаж дээрээс нь нэг гишүүнээ алдчихсангүй. Хэрвээ муу зүйл болсон бол би таныг хэрхэв ч уучлахгүй байсан гэдгийг та мэдэх хэрэгтэй байх.."

| ONCE 2 |Where stories live. Discover now