3

830 110 5
                                    

Өмнө нь хичээлдээ явахдаа хувцсаа ч индүүдэж янзлахгүй нүүрээ ч угаалгүй явдаг байсан би одоо толины өмнө үсээ янзлан зогсоно. Мэдээж үүнийг түүнд зориулсан намайг өөрчилчихсөн У Сэүн. Өдийд хичээлдээ явахгүй хоцрохын тулд албаар унтаж байдаг намайг аав минь угаалгын өрөөнөөс индүүдсэн хувцастай янзалсан үстэй цэмцийсэн амьтан гарч ирэхэд минь цочсондоо саваад уначихсангүй.

Дуу аялан гал тогоонд ороход Чанёол аав идэж байсан хоолондоо хахан "Ямар нэгэн сайхан юм болоо юу?"

Үргэлж л нурмайн явдаг би дуу аялна гэдэг чинь нар баруунаас гарч ааваас найман ихэр хүүхэд төрнө л гэсэн үг

"Юу ч болоогүй ээ?"

____

"Баяртай ааваа хайртай шүү!"

Гэрийн гадаа тэр байсангүй доош жаахан алхахад тэр машинаа налан зогсоно

"Би таныг ирэхгүй нь л гэж бодлоо" догдолсондоо зүрх минь онгоцны хөдөлгүүр боллоо

"Би юу гэж чамдаа худал хэлэхэв? Аавд чинь харагдаж болохгүй байсан юм"

Чамдаа гэсэн үү? Бурхан минь надаас далавч ургалаа.

Би түүний машины урд суудал дээр суунгаа "Та тэгээд намайг яаж хамгаалах гэж байна вэ?"

"Би танай ангийн багш болчихсон" түүний чанга чанга хөхрөн инээх нь ямар сэтгэл татам юм бэ?

Бас тэр их хөрөнгөтэй бололтой.

Ta nar comment biceed vote daraad follow hiiged bvl bi heden c heseg oruulsan yahve~

•NEVERMIND• S2Where stories live. Discover now