4

855 108 7
                                    

Түүнийг ангид миний араас орж ирэн өөрийгөө танилцуулахад нь манай ангийн охид бараг л шалаар дүүрэн урсаж байлаа. Аргагүйдээ тэр чин У Сэүн удахгүй миний болох юм байгаан.

Гэхдээ энэ бүхний төгсгөлд тэр надаас төлөөс авна гэхдээ яаг юу. Их л хөрөнгөтэй байхыг нь харахад мөнгө биш бололтой.

Тэр урд англи хэлний хичээл заах ч үнэндээ миний нэг чихээр орох ч үгүй байлаа.

Завсарлагын цаг болж гэмгүй царайлан түүнийг бодон сууж байтал хэн нэгний толгой руу цохиход нь цочин харлаа энэ бол манай ангийн дээрэлхүү амьтан. Түүнийг дахиад гар далайхад нь толгойгоо барин дальдчихад цохисонгүй арван секунд яагаад цохихгүй байгаа юм бол хэмээн дээш харахад Сэүн түүний бугуйгаас нь барьчихсан харцаараа бараг л зодолдоно.

"Чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм?" Сэүний уурласан бүдүүн хоолой намайг мөхөөлдөс шиг хайлуулна

Өнөөх дээрэлхүү амьтан гараа татан аваад "Чи гэж дуудаж болно биздээ угаасаа биднээс нээх их ах биш үеийнх биз" үгүй шүү тэр чамаас арван насаар ах. Бас намайг хамгаалж байгаа юм.

Сэүн түүнийг чихдэн авч гарснаас хойш сэүн тэр хоёр хичээл тартал орж ирсэнгүй. Хичээл тарахын алдад Сэүн орж ирээд "Нэгнийгээ дээрэлхвэл дүнг чинь тэг гаргана харин дээрэлхүүлсэн баримт болон хэн нэгнийг дээрэлхэж байгаа баримт нотолгоог олж авчирвал жилийн эцэст бүх дүнг чинь 100% гаргана ойлгосон уу? Өөр ангийн хүүхэд ч байсан хамаагүй" хүүхдүүдийн тал нь баярлан орилолдон үлдсэн нь муухай царайлан сууна.

____

Машинд нь орж ирэхэд тэр улаан тортой зүйл өгөөд "За жаалаа одоо өнөөдрийнхөө төлөөсөө төл!" түүний намуухан харц шуурга мэт болж саяхан аз жаргалтай байсан би царцах шиг.

Уутыг онгойлгон үзэхэд улаан торон даашинз хиймэл үс шилэн тирко хар өндөр өсгийт хэдэн нүүрний будаг харагдана.

Тэр машинаа зогсоол дээр тавиад өөрөө буун "Наадхаа өмсөөд интернетээс яаж нүүрээ будахыг хараад будаарай гаднаас чинь түгжих болохоор дотроосоо онгойхгүй дөчин минутанд бэлэн бол!" гээд буугаад явчхав.

•NEVERMIND• S2Where stories live. Discover now