12. First kiss

374 57 1
                                    



  Амралтын өдрийн өглөө Ёосуныг найз болох Жиминыд хүргэж өгөхийн зэрэгцээ сайн харж, хэнтэй ч уулзуулахгүй байхыг олон дахин захьсаар тэднийхийг орхимогцоо Сокжин Жэхуантай уулзалт товлосон юм.

  Хэдэн цагийн дараа найз нь ч түүний хүсэлтээр гэрт нь ирсэн даруйдаа хүүг нь Намжүүнтай уулзалдуулсан хэргийн талаар загнуулж гарчээ.. 

  Жэхуан ч тэр бууж өгөлгүй өөдөөс нь сөрсөөр, төд удалгүй Сокжин хэт бухимдсандаа унтлагын өрөөндөө орж хаалгыг нь цоожилсноор тэдний маргаан өндөрлөсөн юм.

  Түүнийг тайвшраг гэсэндээ хэсэг хугацаанд чимээгүй байснаа Жэхуан хаалга налан зогсоод уртаар санаа алдсаар аргадангуй аястай тайлбар хийх аж.

      - Сокжин, тайвшир лдаа. Энэ чинь хэн хэнийг чинь хэцүү байдалд оруулна. Чи тэр хүнийг үзэн ядаж байж болно, гэхдээ хүү чинь одоо ч хайрладаг хэвээрээ. Бас чи яваандаа Ким Намжүүнийг өөрчлөгдсөн гэдгийг ойлгоно шүүдээ. Тэр ахиж тэнэг үйлдэл гаргахгүй гэдэгт итгэлтэй байна. Сокжин, өөрийнхөө ч болов аз жаргалыг бодоод сүүлчийн боломж олгож болохгүй гэжүү?

 Уг үгсийнхаа араас чимээ чагнаваас түүнд өрөөн дотор буй нэгний мэгшин уйлах чимээ л дуулдах агаад ийм нөхцөлд юу зөв болохыг мэдэх тул найзтайгаа салах ёс гүйцэтгэчихээд гэрийг нь орхив.

  Энэ үеэр шөнөжингөө өнгөрснийхөө талаар бодролд автаж, түүнээсээ болж нэг уйлж нэг инээсээр өдрийг угтсан Намжүүн гагцхүү сэтгэлдээ ганц хүсэл тээн буй нь хайрттайгаа уулзах л явдал байлаа.

  Ингээд тэр хэдэн цагийн турш өөртэйгөө тэмцэлдсэний эцэст тэнэг бөгөөд зоригтой алхам хийхээр шийдэж хувцсаа солин бэлтгэмэгцээ Сокжины гэрийг зорив. 

  Байшингийг гадаа ирмэгцээ сэтгэл санаагаа бэлдэнэ гэх шалтгийг өөрт тоочиж машиныхаа цонхоор байн байн цонхнуудаар өнгийсөөр гадаах орчныг харанхуй бүрхсэн хойно л сая нэг юм зориг орох тэрээр машинаас бууж харагдана.

 Дөнгөж сая цонхоор нь Сокжиныг унтлагын өрөөндөө буйг харсан тул саадгүй дотогш явж ормогцоо шатаар өгсөх үест нь л түүний гар салганаж, зүрхний цохилт нь түргэсэхийн зэрэгцээ амьсгал нь давхцаж эхлэв.

Тийн хүнд нөхцөл байдлыг арайхийн даван туулж шатны төгсгөлд очсоноо гүнзгий гэгч нь амьсгал авчихаад цааш хөлөө зөөх Намжүүнийг унтлагын өрөөнөөс хэдхэн алхмын зайд очоод байтал өөдөөс нь хаалга онгойх нь тэр.

- FORGIVE ME, BABY - || NAMJIN [END]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang