5. The first meeting

449 73 1
                                    


🙏🙏🙏



   Ням гаригийн өглөө Ёосуныг сургуулийнх нь давтлагад хүргэж өгмөгцөө гэртээ ирсэн Сокжин найзаасаа хүлээн авсан хэмээн итгээд байгаа вааранд суулгасан цэцэгсээ усалж  зуураа түүн рүү ахин утас цохьлоо. 

 Тэр бүхэл төрлийн цэцгэнд дуртай, тийм ч байсаар ирсэн бөгөөд байшингийнх нь нэг давхарт тусгайлан зассан цэцгийн хүлэмж шиг өрөө хүртэл байдаг гэдэг нь үүний том нотолгоо болох биз. 

 Ядарсан, стрессдсэн эсвэл сэтгэл хөдөлсөн гээд бүхий л үед тэр уг өрөөгөөр зочилж цэцэгсийн анхилам үнэрийг үнэртэж тайвшрах юу юунаас илүү дуртай.

  Томхон хашаатай болохоороо цэцгийн хүлэмж байгуулах юмсан гэж санаж явдаг ч түүний хүсэл биелэх тохиромжтой цаг хараахан ирээгүй бололтой.

 Эцэст нь нэг юм утасны цаанаас Жэхуаны хоолой сонстоход Сокжин усны саваа газар тавьчихаад шууд л түүн рүү орилж гарлаа.

      - Яагаад утсаа авахгүй байсан юм?! Бүхэл бүтэн долоо хоног холбогдоогүй болохоор чинь ямар их санаа зовсныг мэдэх үү?! Чи өнөөдөр ирэх ёстой биздээ? Хаана байгаа юм?!

     - Сокжин, тайвшир лдаа. Үнэхээр уучлаарай. Энд ажил гараад завгүй явлаа. 

     - Тийм үү? Хамгийн сайн найзыгаа  хүртэл мартахаар тийм чухал ажил байсан хэрэг үү?! Бүр атаархчихлаа! Гэхдээ над руу явуулсан цэцгэнд чинь баярлалаа. Цэцэгсэд гэх гээд. Тэрийг л бодоод уучиллаа шүү!

  Хэдий түүн рүү уурлаж загная гэж санасан ч төд удалгүй урууландаа инээмсэглэл тодруулах Сокжин цэцгийн саваа гартаа атгаад ахин амариллис цэгцээ энхрийлэн байж усалж эхэлнэ.

    - Юу? Юун цэцэг билээ? Би ойрд чам руу цэцэг явуулаагүй санагдах юм.

    - Тоглоод байгаа юмуу? Сүүлийн тав хоног өглөө бүр гэрт маань цэцэг хүргүүлдэг байсан байж. 

   - Сокжин, урмыг чинь хугалмааргүй байна лдаа. Гэхдээ би биш. Би үнэхээр цэцэг явуулаагүй. Үнэн шүү. Харин чи хэн нэгэн шүтэн бишрэгчтэй болсон юм бишүү?

  Найзынхаа уг үгсийг дуулаад Сокжин нүдээ байдгаар нь томруулж, уг цочролоосоо үүдэн солгой гаран дахь зүйлээ алдаж орхисон ба шалан дээр унах хуванцар эдлэлийн хагарах чимээ өрөөгөөр нэг хадлаа.

    - Сокжин? Чи зүгээр үү? Юу болсон бэ? Хөөе? Сокжин?!

  Жэхуаны сандарсан аястай хоолой чихэнд нь орж гарсаар, Сокжин тэр дороо сулбайж орхих гараа аажмаар буулган унжуулж орхихдоо зүрхэнд нь аймшигтай их өвдөлт ирэхийг мэдэрлээ.

- FORGIVE ME, BABY - || NAMJIN [END]Où les histoires vivent. Découvrez maintenant