16. I just wanted to feel your touch..

343 53 2
                                    


🙏🙏🙏


  - Ухаан орчихвол л аюулгүй гэсэн. Түүнийг танд даатгалаа. Баярлалаа бас баяртай.

  Намжүүнийг эмнэлгээс нүүлгэн Сокжины гэрт авчирч хүлээлгэн өгмөгцөө явахынхаа өмнө Жонгүгийн хэлсэн тайлбар энэ байлаа.

  Хуучин байсан өрөө нь гар хүрэлгүй удсанаас болж тоосонд дарагдаж хогондоо хөглөрчихсөн тул өөр сонголтгүйгээр түүнийг унтлагынхаа өрөөнд залруулсан бөгөөд зүгээр л байхгүй юм шиг амьдарчихъя гэж санасан Сокжин ойр зуурын эд юмсаа аваад үүдний өрөөнд байрлах болов.

  Гэсэн ч зовних сэдэлдээ хөтлөгдөн байн байн очиж сэргэсэн эсэхийг нь шалгахын зэрэгцээ нүүрийг нь арчиж дуслыг нь солих гэхчилэн өөрт ноогдох ажлыг тэр дуртай дургүй хийх аж.

  И Жэхуан, чамайг хараал идэг..

  Өөрт нь ямар ч асуудал биш байтал албаар намайг зовоож байдаг...

  Ёосун ч гэртээ байх үедээ байнга шахуу ухаангүй буй өвчтөний дэргэд байх болсон бөгөөд хүүгийнх нь инээмсэглэж буй төрх Сокжины сөрөг бодлуудыг сөхрүүлж байлаа..

  Ёосуны төлөө гэж бодоод зүгээр өнгөрөөе..

  Ийн хоёр хоног өнгөрөхөд Намжүүн нүдээ нээгээгүй хэвээр байсан бөгөөд гэртээ хийх юмгүй эргэлдэж байснаа уйдсандаа арга буюу түүн дээр зочилмогцоо Сокжин дэргэд нь суун бодолдоо эргэлдсэн бүхнийг эмх замбараагүйгээр амнаас урсгаж гарлаа.

   - Яагаад зүгээр л үхчихгүй байгаа юм? Чи ер нь амьд юмуу? Амьд юм бол хурдан босооч. Үхсэн юм бол хурдан үх. Намайг зовоохоо больж үз.. Яагаад одоо хүртэл.. ийм байдалд орчихоод хүртэл сэтгэлийг минь өвтгөөд байгаа юм бэ? Үхэх хэрэггүй. Зүгээр л амьдар. Хэнд ч хэрэггүй ч гэсэн амьдар. Амьд байхыг чинь хармаар байна. Намайг тэгж их зовоочихоод одоо юу ч болоогүй юм шиг үхчихэж болно гэжүү? Шударга бус байна.. Чи надаас илүү зовох ёстой. Тэгэхийн тулд амьд үлдэх ёстой биз дээ? Амьдар. Зов. Зовоод өг. Тэгвэл сэтгэл амрах юм шиг байна.

  Яриан дундаа өөрийн мэдэлгүй нулимс дуслуулж орхисноо ч үл анзаарах Сокжин үргэлжлүүлэн янзан бүрийн үгс чөлөө зайгүй урсгах явцдаа Намжүүний энгэрт нүүрээ наан цээжин хэсгийг нь тэвэрлээ.

   - Амьд байна.. Амьд байгаа болохоор.. хүссэнээр чинь зовох болохоор битгий өөрийгөө шаналга.. Битгий уйл.

  Сулхан дуугаар өгүүлэх уг үгсийг дуулаад цочисхийхийн зэрэгцээ агшин зуурт төрсөн баярлах мэдрэмжиндээ автах Сокжин хэсэгхэн зуур байрнаасаа хөдөлсөнгүй.

  Хормын дараа Намжүүний гар үсэнд нь хүрэх нь мэдрэгдэхэд л тэрээр гэнэтхэн ухаан орох шиг болж огло харайн боссоноо нүүрээ гарынхаа араар шудраад харцаа арай ядан ширүүсгэнэ..

     - Хөгийн амьтан.. Хэзээ сэрсэн юм? 

    - Хоёр хонож байна гэвэл итгэх үү? хэмээн дуулдах төдийхнөөр асуухдаа Намжүүн өөрийгөө хүчлэн байж инээмсэглэх бөгөөд хацрын хонхорхой нь анзаарагдах төдий л ил гарсан байлаа.

    - Юу? Тэгээд.. хэлэхэд яадаг юм?! Жинхнээсээ үхэх гээ юу!

     - Зүгээр л.. чамайг мэдрэхийг хүссэн юм. Дэргэд минь байгааг чинь.. Надад хүрэхийг чинь.. Надтай ярилцахыг чинь.. Энэ л хангалттай.. Жаргалтай байна. Тийм болохоор үх гэвэл чинь үхье. Амьдар гэвэл чинь амьдаръя.

     - Амаа татаач! Чи хариугүй үхэх нь байна!

  Үнэнхүү хамаг тэнхээ нь барагдаж орхисон Намжүүн цааш ярих тэнхэлгүй болоод байсан бөгөөд энэ байдлыг нь даруй ойлгосон Сокжин хамаг хурдаараа өрөөг орхиж, төд удалгүй эргэн орж ирснээ түүнд ус уулгаж бас хооллолоо.

     - Одоо бос. Хурдан яв.

    - Хөдөлж чадахгүй байна.

    - Худлаа хэлсэн байвал цааш нь харуулчихна шүү.

  Дараагаар нь ийн аашлах аядсанаа Сокжин өрөөг орхих бөгөөд тэнд ахин ганцаар хоцорсон хэдий ч Намжүүн юу юунаас илүү баясалтайгаар мишээн байлаа..





🙏🙏🙏



teku_jin

190911 00:09

- FORGIVE ME, BABY - || NAMJIN [END]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang