14. Death

317 51 0
                                    


🙏🙏🙏


     Уур бухимдлаа биедээ шингээн чанга чанга гишгэлсээр бүлэглэхийнхээ нууц оромжны үүдээр ормогцоо Намжүүн үүдний ширээн дээрх зүйлсийг хамаг унагах бөгөөд уг үйлдлээрээ эргэн тойронд буй хүмүүсийн анхаарлыг хангалттай өөр дээрээ төвлөрүүлж чадсан юм.

  Ийн түүнийг гартаа таарсан зүйлсийг шидэлж сүйтгэн, нүдэнд харагдсан залуусыг цохиж зодохын зэрэгцээ тасралтгүй хараал урсган байх үест хэн ч өөдөөс нь хариу үйлдэл хийж эс чадна.

  Уг чимээнээр гурван давхрын хурлын өрөөнд цуглараад байсан хүмүүс сэрэмж авцгаан өрөөг орхисон бөгөөд замбараагүйтлээр дүүрэн үүдний танхимд ирмэгцээ аймшигтай их уурсан буй нь тодхон ажиглагдах Намжүүнтай тулгарлаа..

    - Хөөе, Мин Юнги! Чи миний араар юу хийнэ гэнэ ээ! хэмээн араатан аятай архирсаар Намжүүнийг гүйж ирээд өөрийг нь заамдахад Юнги урууландаа ёжтой инээмсэглэл тодруулснаа,

    - Одоо л мэдэж байгаа юмуу? Үнэхээр тэнэг юм. Чи аль хэдийнээ энэ суудлаас арчигдчихсан байсан. Чам шиг гей новш хэнд хэрэгтэй гэж? Чи хэнд ч хэрэггүй болчихсон. Хайрт ахын чинь сүүлчийн захиасыг бодоод чамайг зүгээр өнгөрөөе, одоо арилж үз. Амраг дээрээ очно биз хэмээн хүйтнээр өгүүлснийхээ хариуд хүчтэйхэн шанаа хүртэв.

 Хагас цагийн дараа гэхэд тэр газраас зайдуухан орших хаягдсан барилга дотор хүйтэн цемэнтэн дээр өвдөлтөндөө дарагдан ёолж хэвтэх Намжүүнд хөдлөх ч тэнхээ үгүй болсон байлаа.

  Энэ хугацаанд хамгаас их итгэдэг байсан нэгэн нь өөрийг нь хуурч, найз гэж бодогсод нь мэхэлсэн гэдгийг тэр сая л ойлгосон хэдий ч харамсалтай нь оройтчихож.

  Энэ олон жилийн турш.. Жин л дэргэд минь байж..

  Тэр л ямар ч үед миний талд зогсож, зөв буруу бүх л үйлдлийг минь өмгөөлдөг байсан юм байна.. 

  Ийм тэнэг амьтны дэргэд яаж тэгтлээ их тэссэн юм бэ?

  Алдсан хойноо л ойлгодог гэдэг үнэн юм..

  Гэхдээ би арай эрт алдсан бол.. жаахан ч болов эрт ойлгох байсан болов уу?

   Зодуур болсноос үүдэн хамаг бие нь хөндүүрлэхийн зэрэгцээ сэтгэл нь аймшигтай их шимширч тарчилган буй тэрээр ганц л зүйлд чин сэтгэлээсээ харамсан байлаа..

  Тэр минь үүнээс ч их өвдөж байсан байх даа?

  Надаас ч илүү тарчлааныг давсан байх даа?

  Бас надаас болж ахиад ийм өвдөлт мэдэрнэ гэжүү?

  Хүсэхгүй байна..

  Тэгж яасан ч болохгүй..

  Хэрэв намайг л өөрөөс нь хол байна гэвэл, намайг л үхээд өгчихвөл.. би аюулгүй байх юм байна, тийм үү?

  Тэгвэл би үхээд өгье.. Чиний төлөө гээд энэ хэрэггүй амьдралын хорвоогоос арчаад өгье. 

 Харин чи заавал инээмсэглээрэй..





🙏🙏🙏







teku_jin

190910 22:54


- FORGIVE ME, BABY - || NAMJIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora