15. Live together

340 51 0
                                    


🙏🙏🙏


     - Ким Сокжин, танд ганцхан мэдээ дуулгах гэсэн юм. Ким Намжүүн одоо эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаа. Тэр ахиж нүдээ нээхгүй ч байж мэднэ. Та ганцхан удаа ирж болохгүй гэжүү? Ямартай ч байршлыг нь явуулчихъя.

  Танихгүй дугаараас ирсэн уг дуудлагыг сонсмогцоо Сокжин утсаа ор луугаа шидэж орхисон бөгөөд энэ талаар ахин бодохгүйг хичээхдээ цэцэгсээ арчилж зогсоно.

  Үхэн  гэнэ ээ? Тэр яагаад гэнэт?

  Тэгсэн ч надад хамаагүй. Үхвэл үхнэ л биз.

  Харин ч амар хэрэг.

  Хамаагүй.. хамаагүй.. Надад ямар ч хамаагүй..

  Хэсэг хугацааны дараа гэхэд байшин эзгүйрч, машиныхаа жолоог атган хаа нэг тийш давхихдаа аль болох тайван байхыг хичээх Сокжин чухам юу хийгээд байгаагаа үл ойлгоно.

  Хэн нэгэн этгээдийн заасан уг эмнэлгийн үүдээр орохдоо ч итгэлгүйхэн байх тэрээр энд юу хийж яваа талаараа өөрөөсөө асууж хэд хэдэн удаа буцахыг завдсан ч тэгж чадсангүй.

 Үүдний ажилтнаас асуучихаад хоёр давхарт гаран Намжүүний хэвтэж байгаа гэх өрөөний үүдэнд ирэхдээ ч тэр хэд хэдэн удаа эргэж буцаад амжсан юм.

 Зүгээр л харчихад болно..

  Үнэхээр үхэх гэж байгаа эсэхийг нь..

  Тэгвэл сэтгэл амрах ч юм билүү?

  Надад өөр санаа байхгүй..

  Ийн үгсээр сэтгэлээ аргацаах тэрээр хүндээр амьсгалсаар өрөөний хаалгыг татан дотогш орох ба үнэхээр л эмчилгээний орон дээр ухаангүй хэвтэх тэр нэгний дүр зурагтай нүүр тулгарсан юм.

  Нүүр нь энд тэндээ хөхөрч шалбарсан хэдий ч хэн гэдэг нь ядах юмгүй танигдах түүнийг хараад Сокжин үнэн зүйл сонссоноо ойлгосон бөгөөд ямар ч юм шалтгаанаас үүдээд дотор нь эвгүйцэх ч шиг болов.

  Тэр гэнэт яачихсан юм бол?

  Ахиад л бохир ажлаа хийгээ биз..

  Хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж би хэлсэн.. 

  Ахиж нэг агаар хуваалцах шалтгаан алга.

  Ээлжит шийдвэртээ бат зогсох гэсэндээ түүнийг шуудхан эргэж хартал хэзийдээ ч юм дотор ороод ирчихсэн Жонгүг түүнээс хэдхэн алхмын зайд зогсох агаад төв царайгаа хадгалсан чигтээ ам нээх аж.

- FORGIVE ME, BABY - || NAMJIN [END]Donde viven las historias. Descúbrelo ahora