Тэр орой хосуудын хэн хэн нь удаан хугацааны дараа, анх удаа нэгэн шөнийг амар амгалан нойрсож өнгөрүүлцгээсэн юм.
Тиймдээ ч үд дунд дөхөх үед үүд онгойх чимээнээр сэрэмж авч сэрцгээсэн бөгөөд Сокжин хэн нэгний тэвэрт буйгаа анзаармагцаа сэхэл авч хамаг чадлаараа цээж рүү нь түлхэж орхисонд Намжүүн орноос түлхэгдэн уналаа.
- Ямар чөтгөрөө хийгээд байгаа юм? Надад ахиж хэзээ ч битгий ойрт гэж би хэлсэн! Ахиж надад хүрвэл алчихна шүү! хэмээн чадлаараа хашхирах үест түүний бухимдуу төрхнөөс дөнгөж саяхан тайван нойрсож байсан нэгнийг олж харна гэдэг бэрх.
- Baby, тайвшир. Би одоохон явлаа. Битгий уурла. Яг одоо явлаа хэмээн сандрангуй дуугарснаа Намжүүн түргэхэн гутлаа шүүрэн түүний дэргэдүүр зөрж өрөөнөөс гарах ба шатнаас ганцхан алхмын зайд ирэхдээ сая гаднаас орж ирсэн Ёосунтай тулгарчихсан юм.
- Ах аа! Та эргээд ирчихсэн юмуу? Бид ахиад хамт амьдрах уу? хэмээн баясангуй дуугарах бяцхан хүүг өөрийг нь тэвэрчихсэнд тэр хэлэх үгээ эс олох тэрээр хэсэгхэн бодлогоширсноо,
- Ёосун аа. Ах нь аавтай нь уулзах гэж ирсэн юм. Дараа ахиж уулзана, гэхдээ одоо явах хэрэгтэй хэмээн эвлэгхэнээр өгүүлчихээд түүний мөрөнд зөөлхөн түлхэлт өглөө.
- Үгүй ээ! Одоо явж болохгүй. Дахиад алга болчихвол яах юм? Явуулахгүй! Аавтай гурвуулаа хамт амьдарна!
Энүүхэн хооронд зөрүүд зан нь хөдөлж орхисон Ёосуныг цамцнаас нь зууран наалдахад Намжүүн яах учраа олж ядан байснаа өөрийнх нь зүг хүйтэн харц хаялж зогсоо Сокжинтой санамсаргүй харц мөргөлдчихлөө.
Үгүй дээ.. Baby, битгий буруугаар ойлгоорой.
Би Ёосуныг чамаас булаах гээгүй..
Би чамаас юу ч булаахгүй..
Харин ч өмнө нь авсан бүхнээ буцааж өгнө..
Надад өгсөн хайрыг чинь.. Намайг гэсэн халамжийг чинь.. гээд бүхнийг..
Харцаараа илэрхийлсэн үгсийг нь ойлгосон эсэхийг мэдэхгүй ч Сокжин түргэн түргхэн алхалсаар тэдний дэргэд ирснээ Сокжины гараас зууран татаад өөр лүүгээ эргүүлэн тэвэрчихэв.
Намжүүн ч уг нөхцөл байдлыг ойлгон толгой дохьмогцоо түүний ширүүн харцанд төөнүүлсээр шатаар уруудан хаалгаар гүйн гарахдаа өөрийгөө зэмлэх мэдрэмжинд эзэмдүүлсээр байлаа.
![](https://img.wattpad.com/cover/193548895-288-k865775.jpg)
KAMU SEDANG MEMBACA
- FORGIVE ME, BABY - || NAMJIN [END]
Fiksi PenggemarBaby, намайг уучлаарай. Baby, намайг ахин дахин уучлаарай. @2019 он