Лиса 24 цагийн дэлгүүр орж жоохон мөнгөндөө л хүрэх хамгийн дуртай зайрмагаа авав. Цаг харахад 23 цаг болж байв
"Аягү. Энэ оннигоос болж маргааш босож чадахгүй юм байна л даа!" гэж хэлээд инээв.
Худалдагч" 1200 болж байна"
Лиса "энэ байна. Баярлалаа"Харанхуй гудамжаар ганцаараа алхахдаа Лиса юу ч бодсонгүй. Үсэрч дэвхцэн жаргалтай нь аргагүй цоглог явж байв.
Гэхдээ хэн нэгэн ардаас нь дагаад ч байгаа юм шиг. Шил хагарах чимээнээс цочин хөшиж орхилоо. Нүдэнд нь сүүтэгнэж өнгөрөх юм сая л Лисаг ганцаараа биш байж болно гэж хэлэх шиг...
Өчигдөр Ружэгийн хэлсэн үг санаанд нь оров
"Ойрд энэ хавиар их хүн амины хэрэг гарч байгаа. Ганцаараа энэ тэрүүгээр хамаагүй яваад хэрэггүй"
Лисагийн хар хөлс цувж эргэж харахаасаа айн харагдсан зүглүүгээ хурдан хурдан гүйлээ. Гэвч тэр зүйл дагасаар. Лиса амьхандаа хүн ихтэй газарлуу явах гэж хичээсэн ч хаана, ч хэн ч алга.
Яах вэ?!
Лиса халааснаасаа утсаа тэмтчин хайна"Үгүй ээ. Миний утас. Дэлгүүрт орхичихсон юм байхдаа?!"
Лисагийн нүдэнд нулимс хурж зориг гарган эргэж харав.
Юм хэлэхийн завдалгүй хэн нэгэн түүнийг хутгалж орхив.
Лисагийн амнаас цус садарна. Аймшигтай их өвдөж байна. Хүчгүйдэж газар сулдайн уналаа. Гэсэн ч амьд гарахын тулд тэмцэнэ
Гуйя.... Битгий ингээч дээ...
Цусанд будагдсан Лиса, элгэн тус газраа хутгалуулан хүйтэн цэмэнтэн дээр хэн нэгнээс зугтан мөлхөх аж
Өөдөөс нь нэг залуу алхана. Алхах тутамд нь халаасан дахь хонх нь жингэнэн дуугарна
Барын дүрс сийлсэн, цусанд будагдсан хутгатай нүүрээ хар малгайгаар далдалсан хүн удаанаар ойртоно
Ингэхдээ цустай хутгаа хэлээрээ долооно.
"Надад чиний нүд л хэрэгтэй байна. Наад үзэсгэлэнтэй бор нүдээ надад өгөөч" гэж хүйтэн хоолойгоор хэлэв
Хүч нь улам л сульдан мөлхөх нь удаашрах өрөвдөлтэй эмэгтэйн амнаас ганц ч үг гарсангүй. Хар хөлс нь цувж, цус нь бүр ихээр асгарана.
" Яагаад... яагаад би гэж?... Гуйя... Би юу ч буруу хийгээгүй... Бүтэн өнчин... Дээрээ ганцхан эгчтэй ... Эгч минь на-майг хүлээж байг-аа"
YOU ARE READING
Нууц ажилтан(Дууссан)
MaceraЗовлон шаналаар эхэлсэн тэр үхэл бидэнд шинэ бяцхан зүрхийг нээж өгчээ. Гол дүр :Ружэ Жимин