1. Юу болоод байна аа?

7.8K 653 54
                                    

Та бүхэнд амласан ЕХО-с өөр хамтлагаар оруулна гэсэн өгүүллэг байгаа юм. Мөн асуулт хариултын тэмцээн явуулсан ба ялагч болсон охин Big bang TOP-р бичүүлнэ гэж сонгосон байгаа шүү.

Мөн энэхүү өгүүллэг нь TOP-н талаас өрнөх болно.

============================

Шөнөжин найзуудтайгаа наргиж байгаад тасарчихсан бололтой. Толгой аймшигтай өвдөж, дотор ч хангалттай муу сэрлээ. Гэхдээ энэ удаад ядаж л орон дээрээ тасарч дээ гэж бодоод дээш өндийтөл өөрийгөө нүцгэн байгааг анзаарлаа.

Гайхан юу болсон талаар маш олон зүйлийг төсөөлөн бодох зуураа арай ч үгүй байлгүй дээ гэж бодсоор хажуу тийш харвал нүцгэн эмэгтэй. . . ???

Юу болоод байна аа??

Уух мөрөөрөө уухгүй бас хүнтэй унтсан хэрэг үү? солиормоор юм?? гэж бодсоор нөгөө бүсгүйг сэрээхгүй санаатай чимээгүйхэн гал тогоо орж ус олж уучхаад эргээд өрөөндөө ирлээ.

Дотуур хувцас болон гэрийн хувцсаа олж өмсөөд, сониуч зан хөдлөн орны нөгөө талд очин бүсгүйн царайг харлаа. Дажгүй л юм. .

Тасарч унахдаа бас гайгүй хүүхэн дараад авчээ ухааны юм бодоод инээд алдсаар утсаа нээтэл . . . Бурхан минь гэж энэ юу вэ??. . .

Утсаа нээхтэй зэрэгцэн "Big Bang хамтлагийн TOP гэр бүлийн хүрээнд цомхон хурим хийлээ"

"VIP нарыг шоконд оруулсан мэдээ"

"үерхлээ ч зарлаагүй байж шууд хийсэн хурим???"

"TOP өчигдөр албан ёсоор хуримаа хийсэн талаар YG ЭНТ албан ёсоор баталлаа"

"TOP-н үзэсгэлэнт эхнэр" гэх мэдээллүүд намайг угтлаа.

Би бүр итгэж ядан нөгөө бүсгүйн өмнө очин царайг нь дахин дахин харна. . .

Арай ч үгүй байлгүй дээ. . .

Би тэгээд энэ бүсгүйтэй гэрлэчихсэн хэрэг үү? энд яг юу болоод байна аа??

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Where stories live. Discover now