[The end] 15. Бүх хайраа чамдаа...

4K 555 44
                                    

Мимиг эмнэлгээс гаргасан ч хэд хоног гэртээ байж гэрээр эмчилгээ хийлгэ гэсэн болохоор би өөрийн ажлаа түр зогсоож ээж ч бас манайд ирээд түүнийг асрахад тусалж байгаа.

Аав болсон гэдэг мэдээг сонсоод аль хэдийн хоёр хонож байгаа хэрнээ л итгэж өгөхгүй одоог хүртэл догдолсон хэвээр.

Өөрөө ч мэдээгүй хүчээр гэрлэсэн боловч эхнэртээ жинхэнээсээ дурлаж, тэр хайр дурлалаас минь нахиалсан бяцхан хүн түүний минь хэвлийд байна гэж бодохоор яг л ид шид шиг.

Эцэг хүн байх тал дээр тийм ч тохирохгүй, омголон хайнга явсан залууг жирэмсэн гэдэг ганц үг тэнгэрт хөөрөх омголон бодлыг нь буулгаж өөрийн эрхгүй хорвоод мэндлэх гэж байгаа тэр бяцхан хүний тухай бодож. Түүнд таарах сайн аав байхын тулд хичээх ёстой мэт сайхан мэдрэмжийг өгнө.

Найзууд дунд нэг яриа байдаг юм. Аав болсноо мэдээд л чиний ертөнц тэр чигтээ өөрчлөгдөнө. Хэзээ ч байгаагүй хариуцлага гэдэг зүйл ч шууд л гараад ирнэ гээд л ярьдаг сан. Тэр бүгд нь инээд хүрээд л өнгөрдөг байлаа.

Уг хүн нь ямар байна тэр чигээрээ л дуусна. Эхнэр хүүхэд хэн ч байсан нөлөөлөх боломжгүй л гэж боддог байсан. Гэтэл эхнэртэй болоод гэр бүл гэх ч зүйлийн үнэ цэнэ, жинхэнэ хайрын сайхныг мэдэрсэн бол одоо хүүхэдтэй болсон гэдэг ганцхан өгүүлбэр хариуцлага, хичээл зүтгэл гэх ч зүйлийг бий болголоо.

Хэний ч өмнө энэ миний аав гээд бардам хэлэгдэхээр сайн аав болмоор байна. . .

=================================

Мими орондоо хэвтэж байгаа болохоор түүний хажууд суугаад юм ярьж байтал ээж намайг дуудлаа.

Түүний дуудсан өрөөнд ороход аав ч бас сууна.

Би "яасан бэ?"

Аав урд минь чамгүй том харагдах хайрцагтай зүйл тавилаа.

Би "юу юм?"

Аав "бэрээ сонгосон шалтгаан" гэв.

Би гайхсан болохоор асуулт дүүрэн нүдээр тэдэн рүү харахад, ээж инээмсэглэн "нээгээд үз. Бүгдийг нь үзээрэй" гэж хэлээд аавыг дагуулаад гарав.

Хайрцаг дотор юу байгаа бол гэсэн түм буман таамагтай нээж үзвэл нөгөө хайрцгаар чинь дүүрэн захидал байв.

Хамгийн эхний захиаг нээж үзвэл "Сайн байна уу? дахиад л би... Номин байна.. . Таны хүүг хязгааргүй ихээр хайрладаг фен охин. . ." гэсээр захидал эхэлсэн юм.

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Where stories live. Discover now