Огцом хуримаа хийгээд, хэнийг нь ч огт мэдэхгүй эхнэртэй болоод аль хэдийн нэг сар болж байна. Хааяа би түүнтэй ярилцах гэж хичээдэг ч тэр угаасаа тийм юм уу эсвэл надтай харилцах дургүй юм уу бүү мэд огт хариу хэлдэггүй.
Хааяа нэг хариулт хэлэх юм бол Монголоор маш хурдан хэлнэ. Би угаасаа нэг ч үг мэдэхгүй юм чинь тэгээд л эхнэртэйгээ бараг ярилцдаггүй.
Хуваарийн дагуу ажлаа хийж байгаа боловч эхнэртэй болсноос хойш зугаа цэнгээн хөөх гэж найзалдаг хэд минь энд тэнд дуудах нь багассан. Хааяа нэг мөнгөгүй үедээ тооцоо хийлгэх гэж л худлаа үнэн дуудаад байх шиг. Тэдний хандлага таалагдаагүй болохоор харьцахаа байсан.
Хамтлагийн залуус маань тус тусын хуваарьтай завгүй байгаа болохоор уулзах нь битгий хэл холбоо ч бариагүй. Миний гэрлэсэн тухай гайхаад залгаж байсан. Гэхдээ тэднээс нуух зүйл байдаггүй тул хуурамч гэрлэлт танихгүй бүсгүйтэйгээ хүчээр гэрлэсэн гэдгээ хэлсэн. Тэд мэдээж шоолоод л өнгөрсөн.
Ёстой нэг яахаараа ийм хачин амьдралтай болчихдог байна аа?
=======================
Өнөөдөр нэг сэтгүүлд ярилцлага өгөхөөс өөр ажил байсангүй. Бас л бусад нэвтлүүлэг, сэтгүүлийн адил гэрлэлт ямар байна? гэнэтийн шийдвэр гаргасан шалтгаан чинь гээд л эхнэрийн тухай баахан асуултад худлаа хариулт өгч байгаад ирлээ.
Гэртээ орж ирээд гутал гадуур хувцсаа тайлчхаад хувцсаа солихоор унтлагын өрөө рүүгээ ортол уснаас дөнгөж гарч ирсэн бололтой нүцгэн, биеэ тосолж байв.
Би сандарсандаа буруу харан "у-уучлаарай, би нөгөө хаалга тогших байж" гээд л тэрхэн зуур үнэхээр их сандарлаа.
Нүцгэн эмэгтэй хараагүй дээ сандарсан юм биш харин бүтэн сар хамт амьдарсан ч нэрээс нь өөр юу ч мэдэхгүй бас өдөрт тоотой хэдхэн үг сольдог бүсгүй болохоор эвгүй санагдсан байх.
Намайг буруу хараад зогсож байтал Мими "хоолоо ид" гэж бас л ойлгохгүй зүйл хэлээд урдуур минь нүцгэн чигээрээ өнгөрөөд хувцасны өрөө рүү орчихлоо.
Би л ганцаараа ичиж сандраад байгаа хэрэг үү? тэр бүр ичсэн эсвэл санаа зовсон ч шинж алга. Эсвэл тэр шөнө унтчихсан болохоор хамаагүй болчихсон юм болов уу?
Үнэхээр хачин эмэгтэй юмаа.
Төд удалгүй тэр хувцсаа өмссөн гарч ирж, би зөрөөд хувцсаа солихоор орлоо. Гэрийн хувцсаа сольчхоод гараад иртэл Мими орон дээр суучихсан паспорт бололтой нэг зүйл барьчихсан утсаар ярина.
Мэдээж юу яриад байгааг нь ойлгохгүй над шиг хүнд хамаа юу байх билээ. Орны дэргэдэх шүүгээнд цаг хэтэвч зэрэг өглөө хэрэг болох зүйлсээ хийж байх зуур тэр дууссан бололтой гараад явчихлаа.
Түүний араас гарах гэж байгаад яагаад ч юм сонирхол хөдлөөд ил тавьсан паспортыг нь үзчихлээ. . .гэтэл???
====================
Би шууд л түүний араас очин "чи 99 оных юм уу?" гэж итгэж ядсандаа нэлээд чанга хэлчихлээ. Тэр мэдээж ойлгоогүй бололтой өөдөөс харна.
Би паспортыг нь нээн төрсөн он руу нь заагаад "чи 99 оных юм уу? тоглоод байгаа биз дээ?" гэж асуухад
Тэр бага зэрэг инээмсэглээд "тийм ээ 99 оных" гээд толгой дохилоо.
Толгой дохисон уу? үнэхээр 99 оных гэж үү?
12 шүү!!! бурхан минь гэж намайг аль хэдийн эр хүн болсон байхад энэ нусгай төрж байж гайхалтай. . .
YOU ARE READING
/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]
Historia CortaОгт танихгүй хүнтэйгээ гэнэт гэрлэчихсэн!?