Өнөөдөр бид хоёр манай төрсөн гэрт очиж оройн хоол идэх ёстой. Аав ээжтэй уулзаагүй удсан болохоор бяцхан уулзалт зохиож байгаа нь энэ л дээ.
Товчхондоо бол хүүгээ хүчээр гэрлүүлээд огт уулзаагүй, дахиж холбоо бариагүй байж байгаад саяхан холбоо барьж Мими бид хоёрыг оройн хоолонд урьсан гэх үү дээ.
Мэдээж анх хүнтэй гэрлэчихсэн гэнэт сэрснээ бодвол одоо Мимид дасаад хамаагүй энгийн тайван болсон ч аав ээжийнхээ энэ хачин шийдвэрийг одоо хүртэл ойлгож амжаагүй л явна.
=====================
Би "бэлэн үү?"
Мими "тийм ээ бэлэн, замаараа дэлгүүр орно шүү"
Би "яах гэж байгаа юм?"
Мими "мэдээж аав ээжид юм авах гэж байна. Чи аав ээж дээрээ очих доо ядаж жимс ч болов өгдөггүй хэрэг үү?"
Би "үгүй"
Мими толгой сэгсрэн "арай ч дээ, ачлалгүй хүү гэж чи байна даа. Одооноос хүний хүүхэд ямар байх ёстойд суралц. Өнөөдөр би босс шүү. Хэлсэн бүгдийг минь хийгээрэй" хэмээн чухал харав.
Гэвч түүний энэ чухал харц нь эгдүүтэй байсан болохоор тэсэлгүй инээчихлээ.
Мими нүдээ томруулан "юу вэ өндөр настаан? шоолоод байгаа юм уу? би чиний-"
Би "эхнэр, мэдэж байна даа жаалаа"
Мими "битгий жаал гээд бай гэж тодорхой хэлсэн биз дээ?"
Би "чи л өөрөө өндөр настан гээд байгаа биз дээ?"
Мими нүдээ эргэлдүүлэн "өхөөрдөж байхад чинь"
Би тэсэлгүй инээж орхилоо "Ойлголоо том боссоо өнөөдөр би таны туслах" гэхэд
Мими нүдний булангаараа сүрхий харсаар "тэнгэрийн одод, газрын амьдрал заах хэрэг гарах нь ээ. Азаар би бусдад зааварлахдаа сайн. Дагаад яв" хэмээн түрүүлээд гараад явлаа.
=========================
Аавын гэрт:
Би "оройн мэнд, үүнийг та хоёрт" гэсээр Мимитэй дэлгүүрээс авсан зүйлээ өгөхөд
Ээж минь их л том харснаа "юу вэ? энэ хүүхэд чинь гэнэт төрөл арилжаа юу" хэмээн ёжилсоор авлаа.
Аав "тавтай морил, миний хүүхдүүдийн ажил төрөл нь сайн уу?"
Мими "сайн сайн, Сынхёны талаар бараг цахим ертөнцөөс бүгдийг харчхаж байгаа биз дээ? би бол хичээлдээ яваад л өөр ид шидгүй хүн байж л байна" гэхэд
Аав "үгүй хамгийн ид шидтэй хүн чи л байна даа. Та хоёрыг гэрлүүлсэн нь хамгийн зөв шийдвэр байж гээд ээж бид хоёр чинь ярьж байлаа"
Ээж "тийм шүү, та хоёр гэрлээд л Сынхёны талаар есөн шидийн худлаа үнэн мэдээлэл дарагдаад одоо л нэг энгийн хүн шиг байна. Ээж нь бүр баярлаад барахгүй байгаа"
Мими инээмсэглэн "миний нөлөө гэж юу байх вэ дээ"
Би "уучлаарай би энд байсаар л байна"
Ээж мөрийг минь илбээд "золиг чинь эхнэртэйгээ барьцаж эрхлэх гээд байна уу даа"
Би "ээж!!"
Ээж "тоглож байна даа, эхнэрээсээ ах болохоор ичээд байгаа юм уу?" хэмээн мушилзсаар гал тогооны өрөө рүү орчихлоо.
Мими яг ээж шиг минь уруулаа мушилзуулан "зүгээр дээ, аав ээждээ эрхэлж болно. Би чамайг шоолохгүй" гэж хэлээд ээжийн араас явчихлаа.
Би "ХӨӨЕ ТИЙМ БИШ! та хоёр чинь яачихсан юм бэ?"
Аав намайг шоолсон янзтай инээсээр "амьдралыг минь шийдлээ, сүйрүүллээ гээд байсан. Одоо тэгээд ямар байна даа? ганц бие зугаа цэнгэл хөөгөөд байж байсан нь дээр байна уу? ингээд сайхан эхнэртэйгээ амар тайван амьдарсан нь дээр үү?" гэж асуув.
Би "эхнэртэй хүн зугаацаж болохгүй гэж хэн хэлсэн юм? би дуртай үедээ үдэшлэг хийнэ" гээд ааваар тоглоод авав.
Үнэндээ аавын сонсохыг хүссэн хариулт надад байсан ч зүгээр түүгээр тоглохоор шийдсэн юм.
Аавын инээмсэглэл алга болон хөмсөг зангидаад "ЗОЛИГ ЧИНЬ! юу ч ухаараагүй хэрэг үү? бэрийн минь нулимсыг бараад элдэв хэрэгт хутгалдаад байвал ёстой чамайг өөрийн гараар-"
Би аавыг тэврээд "тоглож байна даа. Гэрлэсэн амьдрал минь таалагдаж байгаа" гэж хэлэхэд
Аав одоо ч итгээгүй царайтай "үнэн үү? худлаа ам таглах-"
Би "Мими таалагдаж байгаа. Эмэгтэй хүнийхээ хувьд" гэхэд
Аавын санаа амарсан бололтой инээмсэглээд "ашгүй дээ" гэсээр цааш орлоо.
=====================
Хооллож байх зуур Мими хэзээний манай гэр бүлийн гишүүн аятай их дотно байгаад би их гайхсан юм. Магадгүй тэд эртний танилууд юм болов уу? Сониуч зан минь хөдлөөд байсан болохоор тэсэхгүй асууж орхилоо.
Би "ингэхэд та гурав яасан дотно байх юм? хүчээр гэрлүүлэхээсээ өмнө ч дотно байсан уу? Ер нь та хоёр Мимиг яаж сонгосон юм? үнэнээ хэл" гэхэд
Аав тоосон шинжгүй "хүүхэдтэй болсон үед чинь хэлж өгнө" гэх нь тэр.
Би яг хоол идэж байсныг хэлэх үү хахаж үхэх шахлаа. Нүдэнд нулимс цийлгэнэн ханиалгаж байхад Мими ус авч өгөн ээж шоолсон янзтай инээнэ.
Би ус ууж арай дээр болоод "аав би тоглоогүй байна. Жинхэнээсээ асууж байхад чинь"
Аав "би ч гэсэн тоглоогүй байна. Жинхэнээсээ хариулж байна. Хүүхэдтэй бол тэгээд мэдээрэй" гэх нь тэр.
YOU ARE READING
/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]
Historia CortaОгт танихгүй хүнтэйгээ гэнэт гэрлэчихсэн!?