2. Эхнэртэйгээ танилц

4.6K 598 72
                                    

Мэдээж бүх зүйл шоконд ормоор байна гэвч хамгийн гайхмаар зүйл нь энэ бүх зүйлийг манай ЭНТ-с баталсан албан ёсны мэдэгдэл хийсэн байх юм. Яг одоо миний мэдэх ертөнц хөмөрчих шиг л болж байна, яах ёстойгоо ойлгохгүй. Яг л унтаад сэртэл харь гаригт ирчихсэн юм шиг бүх зүйлийг мэдэхгүй тэнэг байдалд орчихсон байна.

Арга ядахдаа өчигдөр хамт уусан найзууд руугаа залгалаа. Гэвч тэд миний мэдэж байгаа зүйлийг л ярьж байв. Хамт уусан, охидыг урьж авч ирсэн. Бүжиглэж дуулж, бага зэрэг мөрий тавьсан гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Зарим нь бүр өчигдөр манайд байснаас ч санахгүй байв. Гайхалтай миний амьдрал яг яачихсан юм бэ???

Хамгийн сүүлд нь энэ бүх бантан шиг зүйлийг хүлээн зөвшөөрсөн ЭНТ-руугаа залгалаа.

Захирал руу залгав.

"яасан бэ?"

Би "энд юу болоод байгаа юм? би яахаараа гэрлэчихдэг билээ? тэгээд бүр та нар үнэн худлыг нь ч мэдэхгүй байж баталчихсан байна" хэмээн бага зэрэг бухимдсан өнгөөр хэллээ.

Захирлын хоолой тайван байх агаад "өчигдөр ухаан мэдрэлгүй л наргиж цэнгэж байсан биз дээ? ядаж иймхэн зүйлд хариуцлага хүлээх чадваргүй юм бол яах гэж үргэлж хэрэг тарьж байдаг юм?" гэж намайг тавлах мэт асуулаа.

Би "иймхэн зүйл гэнэ ээ? хурим шүү дээ?? энэ чинь хүний амьдралын хамгийн чухал хэсэг"

Захирал "тэгвэл амьдралынхаа хамгийн чухал хэсгээ олж авсанд баяр хүргье" гээд инээх нь тэр.

Би "та үнэхээр яагаад байгаа юм бэ? энэ бүхэн чинь юу болоод байгаа юм??" гэж бухимдан асуухад

Захирал "орныхоо хажуугийн шүүгээг нээгээд хар" гэлээ.

Түүний хэлснээ нээж үзвэл яг жинхэнэ албан ёсны гэрчилгээ, бас би яах аргагүй гарын үсгээ зурчихсан байлаа.

Би "би яаж зурснаа санахгүй байна. Гэхдээ би танай ажилтан боловч миний амьдралыг ингэж шийдэх эрх танд байгаа гэж үү?" гэж ууртай асуухад

Захирал "би шийдээгүй ээ аав ээж чинь шийдсэн юм. Тэд чиний дураараа амьдралаас залхсан тиймээс чамд энгийн тайван амьдрал өгөх гэж хичээсэн хэрэг"

Би "ЭНГИЙН ТАЙВАН ГЭНЭ ЭЭ? ЯАЖ ТАЙВАН БАЙХ ЮМ" гэж өөрийн мэдэлгүй орилж орхилоо.

Гэтэл нөгөө бүсгүй цочсон байх огцом босож ирснээ над руу харан ямар нэг огт мэдэхгүй хэлээр баахан юм ярьж байгаад угаалгын өрөө рүү орчихлоо.

Би бүр хэсэгтээ л шокноосоо болж дуугарч чадсангүй.

Нам гацсан байдалтай сууж байтал, захирал "эхнэрийн чинь дуу гарах шиг боллоо. За тэгээд шинэ амьдралд чинь аз жаргал хүсье. эхнэртэйгээ танилц даа" гэх нь тэр.

Би гайхаж, уурлах, итгэхгүй эргэлзэх гээд л хамаг л хачин мэдрэмжтэйгээ уулга алдсаар "т-тэр яг хаанаас ирсэн юм бэ? би түүний хэлж байгаа нэг ч үгийг ойлгохгүй байна" гэж асуухад

Захирал "тэр Монгол хүн, чи Монгол хэл сурна уу, эхнэртээ Солонгос хэл заана уу чиний л дур" гэж хэлээд тасалчих нь тэр. . .

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Where stories live. Discover now