6. Тэнэг юм бэ...

3.2K 463 35
                                    

Өнөөдөр Дэсон, Ёнбэ хоёр манайд ирнэ гээд залгасан би гадуур ажилтай байсан тул тэднийг түрүүлээд очиж бай гээд хэлчихлээ. Уг нь хэл ойлголцдог байсан бол Мими рүү залгаж хэлмээр байгаа ч чадахгүй юм чинь яая гэх вэ дээ.

Ямар ч байсан гэрт Мими байгаа болохоор цай уугаад ч болов сууж байна байх гэж бодсоор ажлаа хийж байлаа.

============================

Хоёр цагийн дараа:

Гэртээ ирэн гутлаа тайлаад, унтлагын өрөө орж хувцсаа солиод гарч ирэхэд Дэсон Ёнбэ хоёрын инээд хадаж байх нь тэр. Хоёр балай чинь юу хийгээд ингэж их инээгээд байгаа юм бол? гэж бодсоор зочдын өрөөнд ороход тэр хоёр ч биш Мими хүртэл нүүр нь улайж халууцталаа инээчихсэн байв.

Би юу болоод байгааг огт ойлгоогүй болохоор гайхсандаа тэдэн рүү харан чимээгүй зогсоно. Мимиг ингэж их инээж байгааг огт хараагүй юм байна. Гэвч энэ гурав юу хийсэн болоод ингэж их инээдэг байна аа?

Дэсон "өө ирчихсэн үү?" хэмээн над руу харахад

Мимигийн инээмсэглэл алга болон шууд л гал тогоо руу орчихлоо. Яагаад байгаа юм бол? надтай байх тийм эвгүй байдаг юм байхдаа?

Ёнбэ "сайн уу? эхнэр аваад гялалзаж байх шив дээ" хэмээн гар барьсаар угтлаа.

Би "та гурав юу хийгээд ингэж их инээгээд байгаа юм? Мимигийн амыг дагуулаад худлаа инээгээд байгаа юм уу?" гэж гайхсан даа асуухад

Дэсон "юу гэсэн үг юм? мэдээж юм яриад л инээнэ биз дээ?" гэх нь тэр.

Би гайхсан даа "яаж??" гээд асуучихлаа.

Ёнбэ "яагаад мэдрэлтэйд байгаа юм? хүн яаж ярьдаг юм тэгж л ярина биз дээ? Гэхдээ Мими үнэхээр хөгжилтэй юмаа. Бараг л элэггүй болох шахлаа"

Дэсон "харин тийм ээ, бүр гэдэсний энд өвдөж байна. Хэт их инээснээс болж" гэв.

Би "юу вэ? та хоёр Монгол хэл мэддэг юм уу?"

Ёнбэ "юун Монгол хэл вэ? би хоёр яаж мэдэх юм"

Би "тэгээд яаж Мими-тэй яриад байгаа юм?"

Дэсон "Солонгосоор л ярина биз дээ? яагаад тэнэгтээд байгаа юм бэ? наашаа ирж байхдаа юм мөргөчихсөн юм уу хаашаа юм" гэсээр хачин харлаа.

Би "юу яриад байгаа юм?? Мими Солонгос хэл мэдэхгүй, бид хоёр бүр огт ойлголцдоггүй юм чинь" гэхэд тэр хоёр яг л тэнэг хүн харж байгаа мэт над руу гөлөрсөөр сууна.

Би "НЭЭРЭЭ нэг ч үг ойлголцдоггүй" гэхэд

Ёнбэ "ёо та ямар тэнэг юм бэ? эхнэр чинь Монгол байлаа гээд заавал ойлгохгүй байх албатай юм уу? ядаж Солонгосоор ярьж үзэх хэрэгтэй биз дээ?"

Дэсон "Мими Солонгосоор ямар ч аялгагүй цэвэр ярьдаг юм байна лээ. Та арай түүнийг Солонгос хэл мэдэхгүй гэж бодоод л тэнэгтээд ярихгүй байсан юм биш биз дээ? гэрлээд зөндөө удсан байж"

Би "тийм ээ, намайг юм ярихаар тэр огт ойлгоогүй царайтай ширтээд байдаг юм чинь. Тэгээд хариу хэлбэл дандаа Монголоор хэлнэ. Тэгээд би юу ч ойлгохгүй"

Нөгөө хоёр гэнэт псс хийтэл инээлээ.

Дэсон "тэгээд хэдэн сарын турш яаж харилцаж байсан юм?" гэж асуулаа.

Би "дохио зангаа ашиглаад л" гэхэд нөгөө хоёрын элэг нь хөших нь үү гэлтэй инээлдэнэ.

Дэсон "ёо бүр төсөөлөгдчихлөө. Горилла шиг мангар царайлаад ойлгоод байхад нь урд нь салбаганаж өгдөг байсан байх даа хаха"

Ёнбэ "хоёулаа энэ хоёрыг хамт байхад нь ирээд чимээгүй хардаг байж" гэсээр инээлдэнэ.

Энэ хоёрт уур хүрч байсан ч Мимид илүү уур хүрсэн болохоор шууд гал тогооны өрөө рүү орлоо.

===========================

Би "Мими юу болоод байгаа юм? Солонгос хэл мэддэг байж жүжиглэж байсан хэрэг үү?" хэмээн асуухад

Мими ямар ч нүүрний хувиралгүй ширтсээр "жүжиглээгүй юмсан" гэж үнэхээр л Солонгосоор хэлэх нь тэр.

Би "юу гэсэн үг юм? мэддэг байж мэддэггүй юм шиг царайлах чинь тэгээд жүжиг биш үү? " гэж асуухад

Мими "би ярихыг хүсээгүй дээ л чимээгүй байсан болохоос ойлгохгүй байна гэж нэг ч удаа хэлээгүй биз дээ?" гэчхээд хажуугаар зөрөөд явчих нь тэр.

Воаа үнэхээр хэлэх үггүй болчихлоо. . .

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Where stories live. Discover now