3. МиМи

4.7K 593 49
                                    

Бяцхан тайлбар:

Эхнэр нь Монгол гэдгийг мэдсэн шүү дээ. Тиймээс эхнэрийнх нь яриа болон ТОП-н яриаг ялгахын тулд хоёр янзаар бичиж байгаа шүү.

Тод хараар бичсэн байвал Монголоор хэлсэн  гэсэн үг шүү^^

Харин энгийн фондоор бичсэн нь Солонгосоор ярьж байна гэсэн үг.

============================

Би хэт их цочролд орсондоо хэсэгтээ л нөгөө бүсгүйг анхаарах ч сөхөөгүй ганцаараа суулаа. Хамгийн сүүлд нь хамгийн ихээр гайхшруулж бас бага зэрэг гомдох сэтгэл өгсөн эцэг эх рүүгээ залган яагаад заавал ийм гэнэтийн хурим хийлгэж намайг шийтгэж байгааг асуусан ч тэд миний тарьсан хэргүүдээс залхаж байна амар тайван энгийн хүн шиг амьдраасай гэж хүсэж байна гэж чин сэтгэлээсээ хэлэхэд надад хариу хэлэх зориг байсангүй.

Ингээд би гэдэг хүн огт танихгүй эхнэртэйгээ яаж амьдрах талаар огт төсөөлөлгүйгээр шинэ амьдралаа эхлүүллээ.

Ямар ч байсан түүнтэй мэнд мэдэх ёстой байх гэж бодон гал тогоонд байгаа түүний араас орлоо.

Би "сайн уу?" гэхэд

Нөгөө бүсгүй хоол хийж байснаа эргэж харан ямар ч нүүрний хувиралгүй зогсоно.

Би түүнийг ойлгохгүй байна гэдгийг анзаарсан болохоор хэрдээ л ойлгуулах гэж хичээн мэнд мэдэх болон өөрийнхөө тухай товчхон англиар танилцуулах гэж оролдлоо.

Тэр бас л ямар ч хувиралгүй над руу харсаар "Номин" гэж хэллээ.

Би "юу?? Ноомии??"

Тэр "Номин"

Би "Ноомии?"

Тэр "Номин"

Би "Нооомиинь??"

Тэр үнэхээр залхсан царайтай "за за март" гээд эргээд хоолоо хийлээ.

Бас юу гэсэн үг юм болдоо??? үнэхээр хэцүү юм гээч. Энэ бүсгүй чухам яаж яваад надтай гэрлэхийг зөвшөөрсөн юм бол? харахад хүчээр гэрлэсэн ч юм шиг үгүй ч юм шиг.

Над шиг юугаа ч мэдэхгүй гэрлэсэн бол өдийд орилж чарлаад надаас зугтаагаад бөөн юм болмоор юм. Тэгээд дуртайдаа гэрлэсэн үү? гэхээр бас л үгүй юм шиг. Фен минь юм болов уу ч гэж бодсон гэхдээ үнэхээр надад дуртай бол ийм байдалтай байхгүй дээ.

Түүний байгаа байдал нь яг л "нүднээс минь алга болоосой залхмаар юм" гэж байгаа юм шиг л үл тоосон бас эрхэмсэг, бага зэрэг хөндий харц.

Надад ойлгохгүй зүйл их байгаа ч ядаж л түүнтэй нэр усаа мэдэлцээд танилцах хүсэлтэй байлаа. Эхнэр нөхөр юм чинь энэ зэргийг мэдээлэлтэй байх ёстой биз дээ.

Хэн нэгэн эхнэрийг чинь хэн гэдэг вэ? гэвэл мэдэхгүй ээ танилцаж амжаагүй гэлтэй нь биш дээ.

Ийн бодсоор түүний хажууд очин зогсоод "Ноомии энэ чиний нэр үү? your name??" хэмээн аль болох л ойлгуулах гэж хичээнэ.

Тэр над руу бас л нөгөө үл тоосон харцаар хараад "Номин" гээд толгой дохив.

Тэр толгой дохисон тиймээс ямар ч байсан түүний нэр гэдэг нь ойлгомжтой гэхдээ яг яаж зөв хэлэхээ сайн мэдэхгүй байна.

Би "Нооми. . . Ноомии. . . Номийн. . .Ноомийнь" гэсээр нэрийг нь хэлэх гэж хичээж байтал тэр шууд л ам руу шөлнөөс халбагадан хийж орхилоо. Энэ яг л эелдгээр амаа тат гэж байгаа мэт байсан юм.

Бас аманд хоол хийсний дараа тэр үл ялиг инээмсэглэв. Түүний инээхийг харсан анхны тохиолдол байлаа.

Бас түүний хоол амттай байсан. Тэр Солонгос хэл мэдэхгүй боловч Солонгос хоол сайн хийдэг бололтой. Бид хэл нэвтрэхгүй болохоор бараг юм яриагүй чимээгүй хооллож дуусаад тэр аяга тавгаа угаасаар үлдэж би эргээд өрөөндөө орлоо.

Их хачин бүсгүй, хүйтэн хөндий ч юм шиг эсвэл халамжтай ч юм шиг. Үнэхээр цаашдын амьдрал минь огт төсөөлөлд буухгүй маш бүрхэг байна. Гэвч надад зугтах зам алга. Ямар ч байсан энэ чигээрээ амьдарч байтал нэг шийдэл гарах байх гэж найдаж байна.

==================

Хуримын мэдээ тарсан бас намайг бал сараараа явсан гээд биччихсэн болохоор надад гэрээс гарах эрх байсангүй. Дэмий л хийх зүйлгүй сэлгүүцсээр зурагт үзэж байгаа нэртэй суваг сольж суулаа.

Гэтэл гэнэт нэг санаа орж ирсэн нь түүний нэрийг хэлж чадахгүй юм чинь "МиМи" гэж дуудвал зүгээр юм шиг санагдлаа.

Шинэ нэр бодож олсон даруйдаа зочдын өрөө рүү гүйх шахан очлоо.

Би "Ноомии б-и чамайг Ми-Ми гэж дуудаж болох уу??" гээд түүн рүү заан "Ми-Ми" гэж аль болох дохио зангаа ашиглан ойлгуулах гэж хичээлээ.

Тэр бас л намайг үл тоох шиг эрхэмсэг харсаар толгой дохилоо.

Би "МиМи?? МиМи гэдэг нэр болно биз дээ?" хэмээн дахин түүн рүү заасаар асуухад

Тэр бас л толгой дохилоо.

За за ямар ч байсан эхнэрээ дуудах нэртэй болж байх шиг байна. . .

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Where stories live. Discover now