14. Эмнэлэг

2.9K 468 40
                                    

Утсаар:

Би "бяцханаа юу хийж байна?"

Мими "найзуудтайгаа уулзаж байна аа, өнөөдөр эрт ирнэ биз дээ?"

Би "яасан намайг санаад байна уу?"

МиМи "чи л илүү санаж байгаа байх даа"

Би "орой амттан аваад очъё эртхэн хариарай"

Мими "өнөөдөр чадахгүй ээ, хүсэхгүй байна"

Би "өөдгүй юм бэ"

Мими "чи өөрөө давраад байна шүү дээ"

Би "нөхөр чинь юм чинь"

Мими инээсээр "ойлголоо, орой уулзъя" гээд утсаа тасаллаа.

==========================

Шинэ дуун дээр ажиллаж байгаа болохоор ойрын хэд хоног үнэхээр завгүй байгаа. Гэртээ эрт харихыг бодож аль болох яарч байгаа ч эрт очлоо гэхэд л нэг хоёроос наашгүй. Яалт ч үгүй урлаг ийм л байдаг хойно хэндээ ч гомдох билээ.

Гэр орондоо намайг хайрлах хүнтэй, тэр хүн рүүгээ яарч тэмүүлдэг байна гэдэг ямар сайхан гэж бодно. Өмнө нь ажлын стресс ядаргааг шоу цэнгээр, архи хүүхнээр тайлдаг байлаа. Гэтэл одоо бол гэртээ очих шиг жаргалтай зүйл алга.

Зүгээр л гэртээ очоод эхнэрээ харах тэр мэдрэмж минь л намайг эрч хүчтэй болгож, аз жаргалыг мэдрүүлж байна даа.

============================

Чанга хөгжмийн аянд утсаа анзаарсангүй. Менежер минь намайг дуудах үед л ухаан орсон мэт түүн рүү харлаа.

"утас чинь түрүүнээс хойш дуугараад байна, одоо бүр над руу залгаад байна?" гэсээр өөрийнхөө утсыг өргөлөө.

Би "өө тийм байна" хэмээн уулга алдсаар утсаа авахад Мимигийн утаснаас олон залгасан байв.

Ямар нэг хэрэг гарсан бололтой гэж бодсоор буцаагаад залгав.

Утсаар:

Би "байна уу?"

"сайн байна уу? Ноомин. . . Ноомины нөхөр мөн үү? ***** эмнэлгээс ярьж байна" гэх нь тэр.

Эмнэлэг гэдэг үгийг сонсоод л зүрх зогсчихсон шиг болов. Тэрхэн мөчид толгойд сайн муу бодол сүлэлдэн ямар олон зүйл бодсон гэж санана. Амьдралдаа тэгж их айсан минь ховорхон байх. Хамаг бие салганан чичирч утсаар ярьж байгаа үгсийг хагас дутуу сонсоод л шууд эмнэлэг рүү явлаа.

======================

Эмнэлэг дээр хагас дутуу мэдрэлтэй хүн л хар хурдаараа очлоо. Маск малгайгүй гүйх намайг таних хүн их. Энд тэндээс мөн үү биш үү? юу вэ? гээд л орилолдож байсан ч миний ухаан санаа өөр газар байсан тул эхнэр рүүгээ яарч байсан юм. . .

1056 өрөө:

Би "ЗҮГЭЭР ҮҮ? яагаад ухаан алдчихсан юм? юу чинь өвдсөн?? эмч хаана байна?" гээд л сандарсандаа ар араас нь асууж гарлаа.

Ээж Мими хоёр намайг шоолсон маягтай мушилзсаар тайван сууна.

Би "яагаад ухаан алдчихсан юм? бие чинь өвдсөн бол хэлэхгүй яаж байгаа юм? мангар жаал чинь" гэсээр түүний хоёр хацраас барин эргүүлж тойруулан харахад

Ээж мөрөн дээр хөнгөн цохиод "золиг чинь эхнэрээ жаал гэнэ шүү" хэмээн инээнэ.

Би "та хоёр тайван байх чинь, Мимигийн бие үнэхээр зүгээр үү?"

Ээж "гэр лүүгээ таксигаар явж байгаад ухаан алдчихсан гэсэн. Таксины жолооч эмнэлэгт хүргэж ирсэн. Эмч үзлэг хийгээд, хэдэн шинжилгээ хийгээд гарсан. Удахгүй ороод ирэх байх"

Мими "санаа зоволтгүй дээ, би өвдөөгүй" гэсээр инээмсэглэнэ.

Ээж "яаж орж ирснийг нь харсан биз дээ? үнэхээр айсан бололтой. Мэдсэн бол бичлэг хийдэг байж" хэмээн намайг шоолоод амжлаа.

Би "та ч гэсэн аавыг эмнэлэгт байна гэсэн бол адилхан сандрах байсан байж-" гэхтэй зэрэгцэн өрөөний хаалга нээгдэн эмч ороод ирлээ.

Би "эмчээ тэр зүгээр үү? юунаас болж ухаан алдсан байна? ямар нэг хүнд өвчин байхгүй биз дээ?" гээд л асууж гарлаа.

Эмч инээмсэглэн "танай шинэ гишүүнээс болж ухаан алдсан байхдаа" гэв.

Би тэрхэн зуур юу ч бодож амжсангүй "ямар гишүүн? манай хамтлаг шинэ гишүүн аваагүй шүү дээ" гээд хэлчихлээ.

Эмч намайг шоолсон янзтай инээсээр "гэр бүлийн шинэ хамтлаг чинь бяцхан гишүүн авсан л байна даа, аав болсон байна. Баяр хүргэе" гэх нь тэр.

Аав болсон гэдэг үг намайг гүн цочролд оруулсан юм. Дэндүү их баярласандаа тэр байх. Яг энэ мөчид мэдэрч байгаа мэдрэмжээ хэлж мэдэхгүй юм. Маш их баярлахын хажуугаар бага зэрэг айж байлаа.

Өөрийгөө ч зөв авч явдаг үгүй нь эргэлзээтэй би гэдэг хүн аав болж хэн нэгний харах толь, дагах зам болно гэдэг мэдээ амьдралд минь тохиосон хамгийн цочирдом бас сайхан мэдээ байлаа.

Би аав болох нь. . .

/Дууссан/ ❌ Хориотой гэрлэлт ❣️ [Short story]Where stories live. Discover now