Чанга хөгжмийн чимээ хонгилын үзүүрт сонсогдож хөлс үнэртсэн бэлтгэлийн өрөөнд гурван залуу хөгжмийн хэмнэлд тааруулан биеэ хөдөлгөж хөлсөө урсган эрч хүчтэйгээр бүжиж байв. Гурван залуугийн нэг нь хөлсөө арчсаар хөгжмөө унтраан
??- Залуусаа одоо ингээд болъё оо. Ядарч үхлээ.
Хэмээн амьсгаадан хэлэв. Арай намхан бондгор хацартай залуу ч мөн адил амьсгаадсаар??- Тэгье ээ.Болъё. Гэсээр газар тэрийн хэвтэв. Тэр хоёрыг ажиглан зогсож байсан хар үстэй залуу ус залгилсаар
??- Та хоёр ядарч байна уу?? Харьцгаах уу? Гэж асуухад нөгөө хоёр зэрэг толгой дохин босч ирээд хувцаслаж эхлэв. Хар үст ч бас хувцсаа өмссөөр
??- Жимин аа чи Тэхёнтой одоог хүртэл эвлэрээгүй байгаа хэрэг үү?
Жимин толгойгоо дохин- Эвлэрээгүй байгаа тэр над руу нэг ч удаа залгаагүй. Хошуугаа унжуулан ярих дүүгээ харан зогсох хар үст инээд алдан
??- Чи өөрөө түрүүлээд залгаж болохгүй юм уу? Тэхён чамайг залгахыг хүлээгээд байж байгаа юм ч билүү?
Жимин- Тийм ч юм уу? Зөз би тэгж байгаад залгана аа. Баяртай Хусог хён бас Жонгүгаа баяртайй~~ өглөө уулзъя. гэсээр жижигхэн гараа далласаар хаалгаар гарав.
Хусог- Жонгүг аа гарцгаая. Гэсээр Жонгүгыг чирэх шахам гаран бэлтгэлийн өрөөгөө түгжээд сургуулийн жижүүрт хүлээлгэж өгөөд тэр хоёр сургуулиас гарч одов. Тэр хоёр нилээн удаан алхсаны эцэст Жонгүг түрүүлж ам нээн
Жонгүг- Хён би хүнд сайн болчихсон. Гэхэд Хусог том нүдлэн
Хусог- Хөөх чи хүнд дурладаг байсан юм уу? Хэн юм? Тэр охиныг чинь хэн гэдэг юм?? Хаана сурдаг юм?? Манай сургуулийнх юм уу? Гэж баахан асуултаар булж хаяав.
Жонгүг- Хён жоохон удаан нэг нэгээр нь асуу л даа гэж хамраа үрчийлгэсээр хэлэх бол Хусог гүнзгий амьсгаа аван
Хусог- Тэр охиныг чинь хэн гэдэг юм?? Гэж их нухацтай царайлан асуув. Жонгүг ичингүйрэн хүзүүгээ маажаад
Жонгүг- Нөгөө.... Манай сургуульд сурдаг юм. Ммм.. Дууны болон продюсерын ангид явдаг Ким Жисү.
Хусог- Хөөх.... Нөгөө аймар ширүүн харцтай, бас байнга зодоон цохион хийж явдаг Ким Жисү юу??
Чи яаж яваад тэрэнд дурлачихсан юм бэ?? Гэж итгэж ядан асуухад Жонгүг бодолхийлэнЖонгүг- Тийм ээ тэр Жисү мөн. Мммм..... Би эртээд ганцаараа бэлтгэлээ хийж байсан юм л даа гадаа орой болчихсон байсан юм. Тэгээд бэлтгэлээ дуусгачхаад гарах гэж байсан чинь Жисү хаалга налчихсан инээмсэглээд зогсож байсан, ммм.... Тэр алгаа ташаад ' Үнэхээр сайн юм аа' гэж хэлчхээд яваад өгчихсөн. Би ардаас нь гарсан ч тэр усанд хаясан чулуу шиг алга болчихсон.
YOU ARE READING
Dance Room / Sope /
RomanceЮнги: Хусог, чиний хувьд үнэ цэнэтэй зүйл чинь юу вэ? Хусог: Бүжиг би бага байхаасаа л бүжгэнд дурлаж ирсэн. Харин хён таны хувьд үнэ цэнэтэй зүйл чинь юу вэ? Юнги: Чи, чи миний хувьд хамгаас үнэ цэнэтэй зүйл минь. Би чамд хайртай Хусог.