Чалчаа Жисү

287 45 167
                                    

Би: Би Юнги хёнд анхны харцаар дурлачихсан юм шиг байна. Тэгэхээр би түүнд хайртай гэсэн үг.

Жисү: Аан.

Юу? Аан гээл болоо юу? Өөр хариу үйлдэл?

Би: Чи яагаад нэг тийм гайхсан харц энэ тэр гаргахгүй байгаа юм. Эсвэл муухай санагдаад байгаа юмуу?

Жисү: Мэдэж байсан болохоор гайхаад байх шаардлагагүй. Муухай санагдахгүй байна аа. Харин ч сайхан л санагдаж байна.

Хөөх, тэгээд Жисү зөвшөөрч байгаа гэсэн үг үү?

Ингэхэд юуг зөвшөөрөөд байгаа билээ.

Солиотой юм.

Тэнэг Хусог.

Би: Чамайг ойлгож байгаад баяртай байна. Гэхдээ яаж мэдсэн юм.

Жисү: Зүгээр дээ, та Юнги ахыг харахаараа ичээд улайгаад байдаг. Мөн таны Юнги ах руу харах харц нэг л өөр хайртай хүнээ харцаараа хайрлаж байгаа юм шиг. Жонгүг над руу яаж хардаг билээ, яг тэрэн шиг л...тэгээд гадарласан юм. Харин одоо баттай мэдчихлээ.

Би: Тийм илт байсан юмуу?

Жисү: Тийм ээ, харваас илт байсан. Тэгээд ч та хоёрыг нийлүүлнэ гээд бодчихсон байгаа.

Би: Тийм үү? Тэгвэл их баярлах байна. Ингэхэд чи Жонгүгт хариугаа хэлсэн юм уу?

Жисү: Юун хариу?.........аан нөгөө хариу, би зөвшөөрчихсөн.

Би: Хөөх, тийм үү? Тэгвэл та хоёр албан ёсоор үерхээд эхэлчихсэн юм байна. Баяр хүргэе.

Жисү: Баярлалаа, гэхдээ өнөөдөр Жонгүг хичээлдээ ирээгүй та анзаараагүй юу?

Би: Нээрээ тийм юм байна. Яагаад ирээгүй юм, чи ярьсан уу?

Жисү: Ярьсаан, *зүрхний хэмнэл алдагдаад байна аа. Хичээлдээ очиж чадахгүй нь* гэсэн.

Би: Юу гэсэн үг юм. Зүрхний хэмнэл нь алдагдаад байна гэдэг чинь зүрх нь зогсоод үхэх гэж байгаа гэсэн үг биз дээ.

Жисү: Үгүй ээ, цаа чинь өчигдөр маргааш тав дахь юм чинь үхтлээ ууя гээд солиороод баахан архи гударцан л байна лээ. Өглөө нь шартаад худлаа шалтаг тоочоод хичээлдээ ирээгүй.

Би: Аан, тэгээд хэлчихгүй. Хар багаасаа ууж эхлээд айхтар хүүхэд шүү.

Жисү: Тийм ээ, гэхдээ 21 хүрчихсэн биз дээ тэ?

Би: Үгүй ээ, хараахан хүрээгүй байгаа.

Жисү: Нээрээ юу? Нээрээ 21 хүрээгүй юмуу? Өө муу яадаг булдруу вэ? Халтар чинь.

Dance Room / Sope / Where stories live. Discover now