Анхны харцаар л...

260 42 15
                                    

Зохиолч

^Гуравдугаар сарын долооны өглөө^

Эд өглөөний нар үүлгүй цэнхэр тэнгэрт мандаж, Ханнам хилл хотхоны урд зүгт буун Хусогын эцэс төгсгөлгүй үргэлжлэх харанхуй өрөөг гэрэлтүүлнэ. Нарны алтлаг шар туяа Хусогын нүүрэн дээр буун түүнийг сэрээх аж. Сэрсэн даруйдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан тааламжтай гэг чинь босно.

Хусог: Аххх Юнгиг харна гэхээс бүүр сандраад өөрийн эрхгүй догдлоод байх юм. Бас анх удаа сэрүүлгийн чанга дуугүйгээр сэрчихлээ.

Хусог өөртэйгөө ярин орон дээрээ тийчгэнэнэ. Өглөөг ийм сандралтай угтаж байгаа нь анхных юм. Хусог өөрийгөө Юнгид анхны харцаар дурласан гэдгээ бараг ухаарч байгаа юм. Гэхдээ баттай гэх үнэн алга. Тэрээр гэнэт хичээлтэй гэдгээ санан яарч сандран гэрлийн хурдаар босон хувцасаа өмсөөд угаалгын өрөө орон нүүр гараа хагас дутуу угаан шүдээ хальт угаасан болчхоод өрөөнөөсөө үсэрч гаран үүдний өрөөг зүглэн гүйж байхад гэв гэнэт ар дагзанд нь асар их өвдөлт ирэн хар эрчээрээ гүйж байсан тэрээр газар элгээрээ харуулдан унав. Тэр юу болсныг ойлгож амжаагүй байтал ардхан талд нь эмэгтэй хүний дуу гарав.

??: Хөөе мэдрэлээ, хар өглөөгүүр яагаад гэр орон доргитол гүйгээд байгаа юм бэ?! Бас хувцсаа өмсчихсөн хаашаа ингэтлээ яарав?

Хусогын эгч болох Давон бухимдангуй ийн асуухад Хусог газраас хөндийрөн босч ирээд дагзаа барьж ёолон.

Хусог: Хичээлдээ явах гэж байна. Ингэхэд та сая над руу юу шидчих нь энэ вэ?? Тархи толгой хагалаад хаячихлаа байна.

Х.Эгч: Таавчик аа шидчихсэн.

Хусог: Таавчик гэнэ ээ?

Хусог гайхан доош тонгойн өөрийг нь цохисон гутлыг аван

Хусог: Эгч ээ, та энийг одоо таавчик гэх гээд байна уу?? Энэ чинь таны өндөр өсгийт байна.

Х.Эгч: Харин гарт тааралдсанаа шидчихсэн чинь өндөр өсгийт байсан байна.

Духаа алгадан өөрийгөө шоолох эгчийгээ харсан Хусог золтой л галзуугийн эмнэлэг дуудчихсангүй.

Хусог: Галзуурчихсан юм уу?? Хаашаа юм. Тэгсэн ээ тэрийгээ таавчик гээд байгаа шүү. Гарт тааралдсанаа авч шидсэн гэхэд арай юм аа.

Х.Эгч: Сүртэй гэдэг нь.  Эмэгтэй хүн шиг маяглачих юм аа.

Хусог: Аххх, зза би сургууль руу гаа явлаа. Баяртай.

Dance Room / Sope / Where stories live. Discover now