Мин Юнги

356 50 35
                                    

~Зохиолчийн талаас~

Өглөөний нар Хусогын нүүрэн дээр тусахад тэрээр ярвайн нүдээ арай гэж нээх аж.

Хараал идсэн нар....

Өглөөг үзэн ядаж байна....

Дахиад унтах юмсан....

Амандаа хараал урсгасаар орноосоо босох Хусог....

-Хусогийн талаас-

Ашшш өчигдөр хөшгөө хаахаа мартчихсан бололтой. Энэ нар намайг амьдаар минь шарж байна. Дөнгөж 3 сар гарч байж арай л дэндүү нартай байна. Энэ асуудлаа шийдэж өгөөч ээ Эх дэлхий минь....

-Зохиолчийн талаас-

Хусог нарыг харааж зүхэн байж босон угаалгын өрөөг зүглэв. Тэрээр шүдээ угааж байхдаа өчигдөр Жисүгийн хэлсэн үгийг санав.....
" Хүнтэй танилцмаар байвал надад хэлээрэй би таньд тохирох хүнийг олж өгнө".....

'Аххх надад тохирох хүн олдох юм болов уу даа? Ким Жисү чи яг худлаа ярьсан би мэдэж байна' гэж толины тусгалд туссан өөртэйгөө ярих Хусог....

-Хусогийн талаас-

Аягүү өнөөдөр нартай халуун байгаа юм чинь.......шорт өмсөх үү?? Үгүй ээ ямар зун болж байгаа биш дээ Жон Хусог.......мммм тэгвэл өвдөг хэсгээрээ бага зэрэг уранхай цэнхэр жийнс...... тийм ээ.....цагаан цамц......бас хүрэм......малгай.......цагаан пүүз.......мэдээж цүнх.

Гайхалтай...... одоо өглөөний цайгаа уух л үлдлээ. Цаг хэд болж байна. Ээ амжихгүй нээ сургууль дээрээ л юм идэхээс.

Сургууль дээр

Сургуулийнхаа хаалгаар ороход зарим нэг зүс таних оюутнууд надтай мэндэлнэ. Харамсалтай нь би бусад оюутнуудыг танихгүй тийм байтал тэд нар надтай мэндлэх битгий хэл бүүр гар цохилцож мэндэлж байх юм.

Хачин л юм. Ийн бодсоор алхаж байтал ардаас хэн нэгэн дуудлаа эргээд хартал Жисү наашаа чиглэн ирж байв. Тэр инээмсэглэн цоглог дуугаар

Жисү: Эээеөөө өглөөний мэнд од ах аа.

Од ах гэнээ??

Би: Өглөөний мэнд. Яагаад намайг од ах гээд байгаа юм.

Жисү том нүдлэн: Та чинь энэ их сургуулийн од. Та одоо өөрийгөө од гэдгээ мэддэггүй юм уу??

Од оо??

Би хэсэг гайхшран өөрийгөө яаж яваад од болчихсоноо тунгаан бодно.

Dance Room / Sope / Where stories live. Discover now