Болзоо (Хэжүүн)

253 28 113
                                    

                                      ~БОНУС ХЭСЭГ~

'18:00минут'
<Кофе шопд>

=Зохиолын талаас=

Хөх өнгийн жакет болон содон зургаар чимсэн цагаан футболк мөн намрын навчсыг санагдуулам улбар шаргал өмдтэй залуу кофе шопын цонхон талд ихээхэн сандарсан байдалтайгаар сууна.

Урдаа байх американогоос балган хөлөрсөн гараа өмдөндөө үрэн хэн нэгний харуулдан кофе шопын хаалга руу байн байн харна.

Намжүүн: Би чинь яагаад сандраад байна аа. Уул нь ингэж сандардаггүй юмсан. Юу болох нь энэ вэ? *өөртэйгөө ярих, хөлсөө арчих*

Кофе шопын хаалганы хонх жингэнэн дуугарч удалгүй ягаан лиш цэцэг барьсан халимаг үстэй охин орж ирэв.

Тэрээр улбар шар өнгөтэй бариу, өвдгөөс дээгүүр богино банзалтай байх ба дотуураа цагаан футболк, гадуураа усан цэнхэр өнгийн сорочка өмссөн байлаа.

Мөн шар хүрээтэй зургаан өнцөгт нарны шил нь өөрт нь тун чиг сайхан зохино.

Хэжин: Сайн уу?

Намжүүн: Сайн, сайн уу?

Хэжин: Сайн, удаан хүлээсэн үү?

Намжүүн: Мм, үгүй ээ удаан хүлээсэнгүй. Харин ч чи цагтаа ирлээ. Чи сайхан харагдаж байна.

Хэжин: Тийм байна уу? Баярлалаа. Аан энэ май, энийг чамд. *баглаатай цэцгээ өгөх*

Намжүүн: Ю-юу надад гэж үү?

Хэжин: Мхн.

Намжүүн: Баярлалаа, гоё цэцэг байна. Уул нь ийм зүйлийг эрэгтэй нь өгөх ёстой юмсан. Жоохон санаа зовмоор юм аа. *ичингүйрэн инээх*

Хэжин: Зүгээр дээ. Ямар эрэгтэй нь цэцэг өгөх албатай ч биш. Хэн ч өгсөн хамаагүй шүү дээ хө. *инээх*

Намжүүн: *инээх*

Хэжин: *инээх* Юу хоёулаа гарах уу?

Намжүүн: Мм? Аан за тэгье ээ. Гэхдээ чи юм захиалахгүй байсан юм уу?

Хэжин: Өө зүгээр дээ. Би одоохондоо юм уумааргүй байна.

Намжүүн: Аан зза. Тэгвэл гарцгаая даа.

Намжүүн Хэжин хоёр кофе шопоос гаран цэцэрлэгт хүрээлэн орохоор болцгоов.

Намжүүн: Хоёулаа дугуй унах уу?

Хэжин: Би дугуй унаж чаддаггүй шд.

Намжүүн: Тийм үү? Зүгээр дээ. Би чамайг урдаа сундлаад явчихъя.

Dance Room / Sope / Where stories live. Discover now