Төлөвлөгөө боловсруулсан нь

211 29 18
                                    

Жисү: За тэгэхээр та нарыг энд дуудсан шалтгаан гэвэл Мин Юнги болон Жон Хусог нарыг нийлүүлэх төлөвлөгөө боловсруулах гэж дуудсан юм аа. *алга таших*

Хэбёол: За юун сүртэй хэлдэг юм. Зүгээр Юнги, Хусог хоёрыг нийлүүлэх гэсэн юм аа. Хамтдаа төлөвлөгөө гаргая гээд хэлчихгүй. Заавал тэгж овог нэртэй нь хэлээ л ямар хэрэг байна аа.

Жисү: Тэгж яривал чи төлөвлөгөө гаргая гээ биз дээ.

Хэбёол: Тийм л дээ. Гэхдээ заавал ингэх албагүй шүү дээ.

Жисү: За тийм ээ, тийн. Одоо Хусог ах гэр лүүгээ явна. Яг тэр үед нь хэдүүлээ төлөвлөгөөгөө боловсруулъя.

Бүгд: Ойлголоо.

Хоёр давхраас хөлийн чимээ гарч Намжүүн, Хусог хоёр бууж ирэв.

Хусог: Та нар энд юу хийж яваа юм?

Тэхён: Мэдэхгүй ээ, Жисү л дуудсан. Юм яръя гэсээн.

Хусог: Тийм үү? Юуны талаар.

Жисү: Юмны талаар. Энэ их нууцлалтай зүйл.

Хусог: Би мэдэж болох уу?

Жисү, Хэбёол: Болохгүй ээ.

Хусог гайхан: Яагаад??

Хэбёол: Чиний мэдэж болохгүй зүйл байгаа юм. Дараа мэдээрэй.

Хусог: Ззө, ойлголоо. Дараа заавал хэлээрэй.

Жисү: Тэгнэ ээ. Харин та болгоомжтой яваарай.

Хусог: Тэгнэ ээ. Бүгдээрээ баяртай. *гараа даллах*

Бүгд: Баяртай.

Жимин: Хэдүүлээ сая баригдах гэж байсан уу?

Жонгүг: Үгүй ээ, Хусог ах сая бараг гадарлаагүй.

Тэхён: Тийм байх тэ.

Жисү: Ер нь гадарлахгүй байх.

Сүён: Тэгээд хэдүүлээ ямар төлөвлөгөө боловсруулах юм.

Хэбёол: Харин л дээ. Саналаа өгөөрэй миний хүүхдүүд.

Сүхён: Тэр хоёрыг харанхуй өрөөнд оруулаад цоожилчихвол ямар уу?

Жисү: Болхол юм. Наадахыг чинь нөөц төлөвлөгөөндөө авчихъя.

Сүхён: За.

Сүён: Надаа нэг санаа байна.

Хэбёол: За, Сүёнши~ сонсож байна.

Сүён: Хусог бүжиглэх дуртай. Юнги хөгжимд дуртай. Тийм биз.

Жонгүг: Тийм ээ, тэгээд наадахаараа юуг хэлэх гээд байгаа юм.

Dance Room / Sope / Where stories live. Discover now