ℙ𝕒𝕣𝕥2

520 53 1
                                    

Луна борлуулалтын хэлтэст ажиллаад долоо хоног боллоо. Энэ хугацаанд алдаж онож олон зүйлийг хийж сурав. Мөн тодорхой дээд албан тушаалтнуудад сайнаар үнэлэгдэж байлаа. Гэвч нэг л хүн түүний сайхан занг хүлээж авахгүй муухай аашлана. Өнөөх нөхөрсөг бус Согжин. Энэ зан нь ч Лунагийн сонирхлыг ихэд татаж байлаа.

Луна өглөө ажил эхлэхээс 10минутын өмнө ирээд хэлтэсийнхээ бүх ажилчдад кофэ найруулав. Шинэ ажилтанд энэ бол байдаг л зүйл юм. Ажилчдаас хамгийн түрүүнд хэлтэсийн дарга Ким Намжүүн ирж, дараа нь На Дахи ирэв. Дахи
- Аааах. Баярлалаа Пак Луна.

- Зүгээрдээ На Дахи!

Дараа нь өнөөх нөхөрсөг бус Ким Согжин ирлээ. Дахи Луна руу хараад
- Түүнд болгоомжтой өгөөрэй.

- Ойголоо.

Гэсээр Луна Согжин руу дөхөн очоод хажууд нь кофэгээ тавилаа. Согжин хялааснаа амсаад
- Би хар кофэ уумаар байна. Болох уу!

- Болноо.

Луна түүнийй хэлснээр хар кофэ хийхээр ажилчдын амралтын өрөө рүү явав. Энэ хооронд И Хёнсү, Кун Инсү нар дуу алдсаар орж ирэв.
Харин энэ үед Луна Инсү, Хёнсү ба Согжинд найруулсан кофэгоо барин хаалгаар орж ирэв. Энэхүү байдлыг ашиглан Согжин хөлөөрөө Лунаг дэгээдэж орхив. Тэр юу ч мэдэхгүй царайлан
- Замаа харж яваач!

Газар унаж, кофэтэй хутгалдсан Луна уураа барин
- Уучлаарай. Миний тархи гэнэт таныг гараад ирнэ гэж төсөөлсөнгүй.

Бүгд Согжины занг мэддэг тул хэн ч дуугарсангүй. Луна Инсү, Хёнсүд хандан
- Уучлаарай. Та хоёрт өгөх байсан кофэгээ унагачихлаа. Кофэний сүү дуусчихсан болохоор дахиад найруулаж чадахгүй нь.

- Зүгээрдээ. Дараа найруулаад өгчих.

Бас л сөрөг Согжин
- Миний хар кофэг хэзээ авчирах гэж байна! Шинэ ажилтан гуай!

Хэлтэсийн дарга "Ажилаа хийцгээ" гэж зандарлаа. Золтой л Луна хэрэлдчихсэнгүй.

Дахи Лунаг сэмхэн дуудаад шивнэн
- Согжин угаасаа ийм ааштай битгий тоо. Гомдох хэрэггүй за юу. Дандаа хүмүүсийг үзэн ядаж явдаг хүн. Эмэгтэйчүүдийг хүндэлдэггүй. Өөдгүй! Ялгаврлан харьцдаг.

Дахигийн дуу ширүүсэж Луна тайвшруулан
- Одоо тайвширдаа. Бүтэх байлгүйдээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд Согжин миний сонирхлыг маш ихээр татаж байна.

- Дэмийдээ. Тэр хэнийг ч өөртэйгээ ойртуулдаггүй. Зарим нэг цуу ярианд түүнийг ижил хүйстэн гэх нь ч бий. Гэхдээ би лав итгэдэггүй.

Магадгүй Лунагийн шинэ зорилго Согжиний занг засах бололтой. Ажил тарах цаг болж Ким дарга суниасаар босон
- Өнөөдөрийн илүү цагаар ажиллах ажилчид бол Пак Луна, Ким Согжин. Заа харин бусад нь тарж болно.

Согжин руу харвал "Би үхмээр байна" гэсэн царай гаргаж харин Луна дотроо баярлан үсчиж байлаа.

^Mountain^   (✔Дууссан ✔)Where stories live. Discover now