ℙ𝕒𝕣𝕥5

447 48 2
                                    

Ким дарга Луна хоёр л согтууруулах ундаа хэрэглээгүй байлаа. Луна Ким даргын хажууд суугаад
- Манайхан ууж өгч байна шүү тэ.

- Нохой гахай шиг идэж, уугаад л

- Харин тийм ээ. Та хэлтэсийн дарга хийгээд хэр удаж байна.

- 2жил гаран.

- Аан. Та Согжинтой хэр сайн харилцаатай вэ?

- Бид багын найзууд болохоор их сайн. Яасан?

- Хүн болгон л дургүй байдаг.  Өөрөө ч муухай ааштай.

- Уг нь тийм хүн биш юмсан.

- Тэгвэл ямар байсан юм?

Ким даргыг хариу хэлэхийн хооронд зоогийн газарт ажилчидын гэр бүлээс гээд хүн ирэв. Хар өмд, юүдэнтэй цамц өмссөн ба гартаа мотоциклийн малгай барчихсан залуу орж ирээд
- Ахыгаа авахаар ирлээ.

Ким дарга босоод
- Өө сайн уу? Чи хэзээ японоос ирээв?

- 2хоногийн өмнө ирсэн. Ахтайгаа уулзах гэтэл тасарчихжээ.

-Ах чинь нилээн уусан. Гэрийг нь мэднэ биздээ?

- Мэдэх нь ч мэднэ л дээ. Сайн санахгүй байна. Очоогүй 6жил болж байна.

- Би ч бас санахгүй байна. Согжиныд очоогүй 4жил болчихож.

Луна тэдний яриаг анхааралтай сонсоод
- Юу би мэднэ шд.

Ким даргын царайнд инээмсэглэл тодрон
- Аан тийн. Энэ Луна очиж байсан гэсэн.

Дүү нь гэх залуу ёожтой инээнгээ доороос нь дээш гүйлгэж хараад
- Очиж байсан гэнээ?

- Намайг буруугаар ойлгох хэрэггүй ээ. Найз охин нь биш.

- Угаасаа сонирхол нь ч биш байна. Ах уухаа больчихсон гэж бодсон ч үгүй байжээ.

Гэхэд нь Ким дарга
- Ойрд буцаад уугаад байгаа.

- Мотоциклтой ирсэн нь буруудаж. Эндээ үлдээгээд маргааш ирж авахаас. За тэгвэл эмэгтэй явцгаах уу?

- Аан. Тэгье ээ.

Тэр үед тасарсан байсан Дахи босч ирээд
- Зоогны гол эзэн хаачих гээд байгаа юм бэ?

Согжины дүү
-Би гарж байя.

Луна яарсаар
-Дахи би одоо явах ёстой. Маргааш уулзъя.

- Миний хөөрхөн найз мундаг шүү

- За баярлалаа баяртай.

Согжины дүү ахыгаа тэвэрчирсэн такси бариад зогсож байв. Өнөөх залуу ахынхаа иргэний үнэмлэхийг хараад таксины жолоочид хандан
- *******хүргээд өгчих. Май 5000вон. Дугаарыг чинь харсан шүү. Түр хүлээгээрэй.
- Эмэгтэй! Танайх эндээс хэр хол юм?

- Ойрхон.

- Аан за. Жолоочоо хөдөлдөө.

Луна юу болж байгааг огт ойлгосонгүй
- Би яах юм?

- Би чамайг хүргээд өгье. Их орой болчихсон байна шүү дээ.

- Гэхдээ би саяны таксигаар явчихаж болох байсан.

- Чамайг их хөөөрхөн болохоор хаашаа ч хамаагүй аваад явчихвал яана.

- Уучлаарай. Би чамайг таних ч үгүй. Харин чи хаашаа ч хамаагүй аваад явчихвал яана.

- Тэгвэл танилцъя. Ким Тэхён

- Пак Луна.

- Хэдтэй билээ?

- Таалдаа.

Тэхён хэсэг харснаа
- 26

- Я-яаж мэдсэн юм?

- Үүнийгээ мэдэхтэйгээ байнаа. Харин би 25тай.

Тэд чимээгүйхэн бөгөөд удаан алхана. Харин Тэхён чимээгүй байдлыг эвдэн
- Сөүл хот 6 жилын дотор тодорхой хэмжээний өөрчлөгдөжээ.

Харин Луна сэдэв өөрчлөж өөр асуулт асуув.
- Чи төрсөн дүү нь юм уу?

- Тийм ээ.

-Их өөр юмаа.

- Юугаараа?

- Ааш зан, бодолоороо.

- Магтаал гэж хүлээж авж болох уу?

- Болно.

Тэд чимээгүй алхсаар л байв. Эцэст нь Луна
За ингээд ирчихлээ. Баяртай Тэхён!

-Баяртай.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
^Mountain^   (✔Дууссан ✔)Where stories live. Discover now