ℙ𝕒𝕣𝕥4

455 55 2
                                    

Маргааш нь Луна нэг л юм тогтвортой бодно. "Согжиныг хэрхэн ам алдуулах бэ!"

Кинон дээр гардаг шиг гэрэлт чийдэн ассан мэт сайхан санаа орж ирэв. "Өөрийг нь эвгүй байдалд оруулвал яах бол?" хэмээн бодож Согжин руу харав. Эцэст нь түүнд хандан чанга дуугаар
- Өчигдөр хэр байвдаа. Их сайхан амарсан уу? Танайх их энгийн хөөрхөн юм байналээ. Тийм ээ!

Согжин гайхан
- Ю-ю-юу?

Инсү ба Хёнсү шивнэлдэж эхлэхэд Согжин сандран
- Чи зүүдэлсэн юм биш үү!

- Та архи уучихсан байсан болохоор санахгүй байж магадгүй ээ.

- Юу ярих гээд юу яриад байгаа авгай вэ?!

- Авгайгаар нь дуудаж нтр. Өчигдөр би байхгүй байсан бол ч...

- Юу гэж?

- Үхэх байсан юмдаа. Надад талархаж яваарай.

Энэ үед ажлын цайны цаг болж Луна Дахи хоёр хаалгаар одон гарав.

Дахи гайхан харцаар олон асуулт эрж
- Чи өчигдөр Согжинтой хамт байсан юм уу?

- Тийм ээ. Яасан?

- Та хоёр тэгээд юу хийсэн юм?

- Юу л хийв гэж дээ.

Дахи Лунаг ширтсээр л байв.
- Чи арай намайг.... Ээ тэнгэр минь. Тэгээгүй. Тэгэх ч үгүй. Хэзээч тэгэхгүй ээ!

- Тийм л байх. Би буруу бодож. Тэгээд юу болсон юм?

- Яахав Согжин гудамжинд тасарцан явж байсан. Тэгээд ямар нэгэн юм олчих санаатай гэрт нь хүргэсэн юм л даа

- Аан.

Луна дандаа түүний талаар юм яриад байвал Согжин түүнийг зогсоохын тулд ямар нэгэн юм хийнэ гэж тэр боджээ. Орой ажил тарсаны дараа хэлтэсийн ахлагч Ким Намжүүн
- Өнөөдөр танилцах оройн зоог хийцгээе.

Гэхэд хэлтэсийнхэн бүгд баярлаж байхад Согжин л ялгарна.

Тэд ажилын ойр хавьцаах зоогийн газар орж, төрөл бүрийн хоол, архи, пиво захиалав. Луна худлаа уусан мэт царайлж бүгдийг тасрахыг хүлээж байлаа. Согжин бараг 5шил сөжү уув. Үүнийг Ким дарга хараад
- Одоо болио! Хэтэрчихлээ. Тэр явдлаас хойш уухгүй гэсэн яалаа? Өчигдөр ч бас уусан гэсэн биздээ.

Гэх нь тэр. "Согжин архи уухаараа яадаг юм бол?" гэж бодохын зэрэгцээ өөр нэгэн санаа төрөв. Ким дарга Согжиныг нилээн сайн мэддэг бололтой эхлээд түүнтэй дотносох хэрэгтэй.

Луна яг л мөрдөгч шиг ажиллана. Магадгүй тэр Согжинд сэтгэл алдарсан юм болов уу?

^Mountain^   (✔Дууссан ✔)Where stories live. Discover now