ℙ𝕒𝕣𝕥7

444 49 0
                                    

Цайны цаг дуусаад Ким даргаас бусад нь хэлтэсдээ ажилаа хийж байв. Гэтэл Ким дарга гэнэт орж ирээд
- Нөгөөдөр бид **** брендийн борлуулах уулзалт хийнэ. Энэ бүтээгдэхүүнүүдийн онцлог, найрлага, шим тэжээл гэх мэт бүгдийг нэг нэгэнгүй сайн мэдэх ёстой шүү. Сайн хийвэл цалин нэмэгдэнэ. Харин нөгөөдөх нь бол цалингаасаа хасуулна. Ойлгомжтой юу?

- Тийм ээ! Даргаа.

- Аан бас. Шилдэг ажилтан Ким Согжин! Лунад харилцааны талаар маш сайн зааж өгөөрэй. Борлуулалт харилцаан дээр л тогтдог шдэ. Гээд баг тус бүрт бүтээгдэхүүний төрөл төрлөөс өгөв.
Тэд Согжин Луна, Хёнү Инсү, Дахи Намжүүн гэх багуудад хуваагдав.

Ким дарга ёжтой инээн
- Лунад сайн зааж өгөхгүй бол чиний цалингаас хасна шүү! Бас Луна сайн сурахгүй бол бас чиниихээс хасна.

- Яагаад заавал би гэж?

Луна инээмсэглэн
- Шилдэг ажилтан болохоор.

Луна энэ үед Согжиныг дэлбэртэл уурлаж байгаа гэдгийг сайтар мэдэж байлаа. Луна инээмсэглээд
- За эхэлцгээе!

Харин Согжин түүнийг тоолгүй компьютероо л оролдоод байв. Луна түүнийг 2,3 цаг ятгасан ч Согжин нүүр өгсөнгүй. Луна тэвчээр алдраад
- Яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ? Бусад багуудыг харалдаа. Хөөе!

Эцэст нь ажлын тарах цаг болов.
Согжин Лунагаас бусад ажилчид сайн бэлдээд аль хэдийн явах ёстой цагтаа яваад өгөв. Луна үнэн худал нь мэдэгдэхгүй баахан мэдээлэл интернэтээс ухан сууна. Харин Согжин түүнийг хараад инээн
- Брендийн мэдээлэл хайгаад байгаа юм уу?

- Үгүй ээ! Би сохор биш. Брендийн мэдээлэл тэр цаасан дээр байгаа!

- Тэгээд?

- Хэрхэн сайн борлуулагч байх талаар хайж байна.

- Хайрын сайхан цалингаа чамаас болоод алдахгүй байгаа болохоор л зааж өнж байгаа юм шүү. За сайн сонс! Ямар ч зан ааштай худалдан авагч байж болно. Чи өөрийнхөөрөө биш занд нь тааруулж харилцах ёстой.

- Аан за тэгээд?

- Чи босоод миний хүрэмийг аваад ирдээ.

- Яах гэж байгаа юм?

- Дуугуй аваад ир.

Лунаг хүрэмийг нь авчирч өгөхөд Согжин нэг сандал дээр тавиад
- Наадхаа худалан авагч гэж бод. Жирэмсэн болохоор сэтгэл санаа нь тогтворгүй байгаа. За харилц!

- Айн?

- Тэнэг эмэгтэй гуай! Дасгал хийж байна. Харилц гээд байна.

Луна гайхсаар бүтээгдэхүүнээ танилцуулахад нь Согжин хариу дуугарч байв.
- Энэ таны арьсыг-

Согжин жүжиглэж
- Зза би сонирхохоо болилоо. Ерөөсөө жүүс уумар санагдчихлаа. Би явлаа.

- Айн? Хүлээгээрэй! Худалдан авагчаа! Та нөгөө үнэгүй авах уу?

Гэтэл Согжин уурлаад
- Юу балайраад байгаа юм бэ? Тэгвэл ийм уулзалт хийх хэрэг юу байна?

- Би м-

- Хараад сурч ав.

- Уучлаарай хатагтай. Танд энэ бүтээгдэхүүн таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ энэ жүржний хольцтой биений тосыг та сонирхоод үз. Ганц удаагийн амны цангаа гаргах жүржний ундаанд мөнгө зарцуулж байхаар биед тустай бүтэн сарын хэрэглээг танд санал болгож байна. Манай компани худалдан авагч нартаа зориулж жинхэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Химийн гаралгүй цэвэр байгалаараа болохоор биед маш сайн. Таны бяцхан өхөөрдөм хүүхдэд чинь ч таатай байх болно.
За ингээд л болоо. 

- Воаа. Согжин яасан мундаг юм бэ?

- Мэднээ. Ямар сайндаа шилдэг ажилчин болох вэ дээ.

- Бүтээгдэхүүнээ сайн мэдээд магтаад өг.

Согжин үргэлжлүүлэн маш олон юм түүнд зааж өгөв. Цаг явсаар явсаар шөнийн 10цаг болчихсон байв. Согжин уулга алдсаар
- Ядарч байнаа.

- Юу гээч! Хоночих уу?

- Болох нь болно л доо. Гэхдээ би тухгүй газарт  унтмааргүй байна.

- Ээ. Цалингийн төлөө хонохгүй гэж үү?

Гээд Луна инээмсэглэв. Хариуд нь Согжин нүдээ аниад
- Аааш. Битгий инээгээд бай. Ядаргаатай авгай. Би явлаа.

- Та ч өнөөдөр овоо хэдэн үг дуугарлаа шүү.

- Би нэг ярихаараа зогсдоггүй юм л даа. Гэхдээ хүсвэл больж чадна. 

^Mountain^   (✔Дууссан ✔)Where stories live. Discover now