𝕋𝕙𝕖 𝔼𝕟𝕕 pt.14

530 50 4
                                    

Согжин болон Лунаг хамт инээлдэн орж ирэхэд нь хэлтсийнхэн нь үнэхээр их гайхав. Лунаг суудалдаа суухад нь Дахи
- Юу болсон юм? Согжин ажилдаа хэзээч ингэж инээж орж ирж байгаагүй шүү дээ.

- Юу? Согжин угаасаа л ийм шд.

- Сэжигтэй л байна даа!

- Юу ч биш гээд байхад!

Тэгтэл Ким Дарга босоод урам өгөв.
- Шаргуу ажиллацгаая! Хичээгээрэй амжилт!

- Амжилт даргаа!

Бүгд бие биедээ урам өгөн хичээнгүй ажиллаа. Тэд оройтон тарж, хамтдаа харьцгаав. Лунагийн гэрт яаралтай асуудал гарч Согжиныг сандарган дагуулан гарлаа.

Тэгтэл гэнэт чухал зүйлээ орхисоноо санав.

- Би ороолтоо авахаа мартчихаж! Гялс аваад ирье.

- Заа хурдлаарай.

Согжиныг ажилын өрөө рүүгээ ороход түүнийг хүн хараад байгаа юм шиг санагдав. Гэвч Согжин тоолгүй авах гэсэн зүйлээ аван гарлаа.
- Маргааш орой болзох уу?


- Тэгье

Маргааш нь тэд бас л хамт ирцгээв. Сарын сүүл болохоор бүгд завгүй болцгоосон байв. Гэтэл гэнэт Хёнсү орилон
- Юу вэ? Миний хоёр хоног арай гэж бэлдсэн тайлан устчихсан байна. Өчигдөрхөн л зүгээр байсан даа?

Инсү нэмэр биш нэрмээс болох оо мэдэн
- Нээрээ өчигдөр орой Согжин ахыг харсан юм байна!

Луна уурлан
- Чи тэгээд Согжиныг гэх гээд байна уу?

Дахи ч мөн уурлан
- Аргагүй шдээ. Энэ жил сайн ажилтан болох гээд л нэгнийшээ хорлож байгаа нь энэ!

Луна Инсү рүү муухай харан
- Чи яаж харсан юм? Ер нь та нар яаж мэдэж байгаа юм? Яагаад гүтгээд байгаа юм? Манай Сог-

Согжин түүний амыг даран
- Хэрүүл хийх хүсэл алга.

- Яагаад Согжиныг ингээд байгаа юм бэ?

Инсү
- Та яагаад өмөөрөөд байгаа юм? Хамсаатан нь юм уу?

Согжин залхсан царай гаргаж
-Үнэнээ л хэлье. Би өчигдөр орой хэлтэс рүүгээ орж ширээнийхээ шургуулаганаас л юм авсан. Тэглээ ч би Хёнсүгийн нууц үгийг мэдэхгүй. Мэддэг хүнийг нь сэжиглэж болно шүү дээ!?

^Mountain^   (✔Дууссан ✔)Where stories live. Discover now