Инбиний талаас
Өглөө эрт сэрнэ гэж бодож байсан ч миний цорын ганц найз Цасан цагаан хажууд минь ирж суухтай зэрэгцэн гүн нойрноосоо сэрэв. Тэр бол миний муур.Нэрнээс нь харахад тэр цагаан байх ёстой ч түүнд цагаан зүйл юу ч байхгүй. Түүний үсний ширхэг бүр нь бүр нүд нь хүртэл хар байхад яагаад ийм нэр өгснөө би одоо ч ойлгодоггүй юм. Магадгүй сэтгэл нь цагаан болохоор л тэр биз.
Байз! Би сая түүнийг миний цорын ганц найз гэв үү? Үгүй юм байна.
Саяхнаас үргэлж түгжээтэй байдаг миний сэтгэлийн хаалгыг нэг залуу тогших ч үгүйгээр цөм өшиглөөд ороод ирсэн шүү дээ. Одоо тэр ч бас миний найз гэж найдаж байна.
Жунин. Тэр бусдаас тэс ондоо. Тэр миний анхны үнсэлтийн эзэн болсон. Түүний дараагийн үнсэлтийг ч тэр л авсан.
Би түүнийг анх намайг үнсээд гэрэлтсэн нүдээр Үерхэе гэж хэлэхэд би тоглож байна л гэж бодсон.
Залуус угаасаа л тийм байдаг шүү дээ. Гэтэл тэр надад энэ хэдхэн хоногт бүх сэтгэлээсээ хандаж байгааг нь би мэдэрч байлаа.
Өмнө нь мэдэрч байгаагүй тийм л чухал бөгөөд нандин мэдрэмжүүдийг надад мэдрүүлж өгсөн тийм л онцгой хүн.
Дахиад л дахиад л Жуниныг бодчихож. Түүнийг байнга бодоод байгаа өөрийгөө ойлгохгүй нь.
Гэнэт гарч ирчихээд надад ингэж нөлөө үзүүлж байгаа нь намайг үнэхээр цухалдуулж байна.
Хүчээр түүнийг бодохоос татгалзан шүршүүр доор хэсэг зогсов. Түүнтэй өнөөдөр холбоо барихгүй байхаар шийдэн утсаа унтраан өрөөнөөсөө гарлаа.
Доош буухад ширээн дээр үйлчлэгчид хоол бэлдэн тавьсан нь харагдана. Өглөө болгон ийм л байдаг.
Ширээний ард хэн ч байхгүй зөвхөн хоолнууд. Би ч огт идэлгүй гардаг учраас дадал л болсон зүйлс.
Тэгээд тэр хоолнууд хаашаа очдог нь тодорхой биз. Хөөрхий хоолнууд.
Гэхдээ энэ хүйтэн гэрт хооллохоос би аль болох зугтахыг хичээдэг.
Ажилдаа хэт их анхаардaг аав минь надад хайргүй эсвэл мөнгөний шуналтай нэгэн биш ч намайг сайн хүн болгохын тулд өдөр шөнөгүй ажилладаг юм.
YOU ARE READING
The Beauty /Kaibin/ /Дууссан/
RomanceХэтэрхий үзэсгэлэнтэй юм. Чамайг тодорхойлох төгс үг ҮЗЭСГЭЛЭН Start-2019.12.30 End-2020.01.15 SP-1-2020.02.01 SP-2-2020.05.25