Зохиолчийн талаас
Өнөөдөр Кай Инбинийг аав ээждээ танилцуулах өдөр. Аав ээж нь хөл хөөрцөг болон, хэзээ ч гал тогооны ажилд оролцдоггүй аав нь хүртэл чадах ядхаараа ээжид нь тусалж байлаа.
Харин Кай. Тэр энэ өдрийн дараа яахаа бодон сууна. Анхнаасаа үнэнээр эхлээгүй энэ үерхэл нь хэдхэн хоног үргэлжилсэн ч, ээж аавдаа танилцуулчихаад л дуусгана гэж бодсон ч түүнд яг одоо үнэхээр хэцүү санагдаж байлаа.
Хэдий дахиад үргэлжлүүлж болох ч гэлээ, Инбинь хүсэхгүй бол тэр яаж ч чадахгүй шүү дээ.
Түүнд энэ харилцааг үргэлжлүүлэх хүсэл нууцхан төрсөөр..
Энэ үед Инбинь гэртээ өөрийгөө бэлдэн байх ба яг л ажлын ярилцлагад орох гэж буй мэтээр сандрана.
Хоёр гурван цаг хувцасны шүүгээнийхээ урд эргэлдсэний эцэст бүдэг ягаан өнгийн даашинз өмсөн үсээ янзлаад нүүрээ хөнгөхөн будан гарахад бэлэн боллоо.
Кай ирж авна гэсэн учир гэрийнхээ гадаа хүлээн зогсож байв. Удалгүй Кай ирэн тэд хөтлөлцөн алхаж байлаа.Хэн хэн нь энэ өдрийн дараа яахдаа санаа зовон юу ч дуугаралгүй явна.
Богинохон хэрнээ тэдний хувьд хамгийн удаан өнгөрсөн 30 минутын дараа тэд Ким гэр бүлийн тансаг харшийн өмнө ирлээ.
Инбинь нэг гүнзгий амьсгаа аваад дотогш оров. Хаалга онгойх чимээнээр ээж нь гүйж ирэн Инбинийг тэвэрлээ.
Огтоос танихгүй өмнө нь уулзаж байгаагүй энэ хатагтайн тэврэлт түүнд олон жилийн өмнө мэдэрсэн ээжийнх нь тэврэлтийг санагдуулан зөрүүлэн чангаар тэвэрсэн юм.
Үүний дараагаар нэгэн эрхэм ирж түүн лүү элгэмсэгээр мишээсэн нь Жунины аав байлаа.
Тэд хоолны ширээний ард суусны дараагаар Ким хатагтай түүнд мах нэмж өгөнгөө
-Инбинь аа миний охин эвгүй биш бол намайг ээж гэж дуудаж болно шүү. гэж хэллээ.
Түүнд хэдий шинэ юм шиг хэрнээ энэ дотно дулаахан мэдрэмж аргагүйн эрхэнд ээжийг нь санагдуулж байв.
Инбиний хувьд үнэхээр удаэн мэдрээгүй энэ мэдрэмжин дунд тэр байгаад л баймаар байлаа. Харин одоо Кай тэр хоёр хөтлөлцөөд алхаж байна.
Гэтэл Инбиний гэрт ойртох үед Кай илт сандраад эхлэв. Үүнийг анзаарсан ч анзаараагүй мэт явж байсан Инбинийг Кай татан зогсоогоод
-Ю.Юу нөгөө Инбинаа н.нөгөө манай ээж намайг т.танайд хоноорой. Б.буцаж ирэх юм бол оруулахгүй гэсэн. гэж гацаж түгдрэн арай гэж хэлэв.
Үүнийг сонсоод гайхсан Инбинийг хараад Кай
-Г.гэхдээ зүгээр дээ би буудал ороод хоночихно. Чи ор доо гээд түүнийг татан зөөлнөөр үнсэв.
Тэгээд эргээд явах гэтэл Инбинь
-Ү.үгүй дээ Кай тэгэж мөнгө зарлагадахын оронд х.хоноод яв аа б.би зүгээр гэв.
YOU ARE READING
The Beauty /Kaibin/ /Дууссан/
Roman d'amourХэтэрхий үзэсгэлэнтэй юм. Чамайг тодорхойлох төгс үг ҮЗЭСГЭЛЭН Start-2019.12.30 End-2020.01.15 SP-1-2020.02.01 SP-2-2020.05.25