Кай болон Инбинь яг одоо хэн хэн нь эвгүй байдалтайгаар Инбиний гэрт байна. Харин тэд юу ч дуугарахгүй байгаа нь Инбиний аавтай холбоотой.
Яг юу болсон бэ гэвэл, Кай тэднийд хонохоор гэрт нь хөтлөлцсөөр ортол гэрэл асаалттай байх ба үйлчлэгчид гэж бодсон учир Инбинь тоолгүй дотогш оруулан цай ууж дуусаад, тэд буйдан дээр суун Кай Инбиний мөрөөр тэвэрч кино үзэж байлаа.Киноны романтик хэсэг эхлэх мөчид Кай-д зориг орон түүнийг үнсэхээр ойртож байх үед хэн нэгний хоолойгоо засах сонсогдов.
Хоёул цочин бие биенээсээ холдож чимээ гарсан зүг харахад нэгэн эр зогсож байсан нь Инбиний аав байлаа.
Инбинь-Ааваа хэмээн орилон үсрэн босоход Кай ч даган
-Ааваа хэмээн босов. Гэтэл Пак ноён Кай луу ширүүн харж
-Хэн чиний аав юм гэсэн юм.
Ингээд л тэр хоёр гэм хийсэн хүүхдүүд шиг аавынх нь урд толгой бөхийлгөн сууж байгаа нь энэ.
Удаан хугацаанд чимээгүй байсны эцэст Пак Ноён тэр хоёрт хандаж
-Та хоёр тайлбар хэлэхгүй юм уу гэсэнд Кай
- Юу би тайлбарлая. Бид яг ч үерхэдэг..
-Миний найз залуу байгаа юм аа. Үерхээд удаж байна хэмээн Инбинь Кай ийн яриаг таслав.
Кай Инбинь лүү гайхан харах мөчид аав нь тас хийтэл инээж
-Түрүүнээс хойш ингээд л хэлчихгүй худлаа гөлөлзөөд байх юм.
Хүргэнийг минь тэгээд хэн гэдэг юм бэ дээ хэмээн яг л Кай Инбиний анхны уулзалтан дээрх шиг асуув.
-Жунин Ким Жунин гэхэд аав нь
-Энэ орой хонохоор л ирсэн биз гэснээ нүд нь онийж
-Чи сая намайг байгаагүй бол яг миний жоохон охиныг дарж авах гэж байсан уу хэмээн асуухад Кай сандран нүд нь томрох бол Инбинь
-Аавааа хэмээн ориллоо. Аав нь инээн
-Тоглосон юм даа миний хүүхдүүд одоо унтаж амар гэв.
Инбиний өрөөнд/Кай-ийн талаас/
Гэрт нь орж ирчихээд арай гэж сандарлаа дарж байхад аавтай нь тийм эвгүй байдалтай уулзсандаа одоо ч бантан орон дээр нь сууж байв.
Энэ бүсгүйтэй уулзсанаас хойш миний амьдрал олон талаараа өөр болж байна.
Үргэлж байгалийн зургаар дүүрэн байдаг байсан миний зургийн хальс түүний зургаар дүүрч өглөөнөөс орой болтол бодол минь түүнээр хөглөгдөх болсон.
YOU ARE READING
The Beauty /Kaibin/ /Дууссан/
RomantiekХэтэрхий үзэсгэлэнтэй юм. Чамайг тодорхойлох төгс үг ҮЗЭСГЭЛЭН Start-2019.12.30 End-2020.01.15 SP-1-2020.02.01 SP-2-2020.05.25