Үзэсгэлэн.. Түүнийг тодорхойлох цор ганц үг үзэсгэлэн. Хэдий царайг нь үл харах ч би түүнийг ийн тодорхойлж байв. Араас нь харахад л уран баримал мэт энэ их үзэсгэлэнг би магад зүүдэндээ л үзнэ биз. Царайг нь харах гэсэн шуналын эрхэнд гараас нь зөөлөн атгалаа.
Кофены зөөлөн хийгээд тааламжтай үнэр хамар цоргиж гайхалтай өглөөний зүүднээс минь сэрээж орхив.
Сэрсэн даруйдаа бүлээн шүршүүрт орно. Өглөө бүхэн энэ маягаар эхэлдэг боловч энэ өглөө нэг л өөр санагдаж байв.
Арьсан дээр минь дусаад бөнжигнөн урсах усан дусал бүрийн тоогоор зүүд минь тархинд эргэлдэж байв. Усаа хүйтэн болгож өөрийгөө сэргээн зүүдээ хүчээр үл тоон уснаас гарна.
Цагаан сул цамц сул загвартай хүрэн бор өмд өмсөн үсээ янзлаад зөөлөн тансаг үнэртэй уснаас бага зэрэг түрхэн өрөөний хаалгаа нээх үед өнөөх кофены үнэр улам ч хурцаар үнэртэв.
Нарийн тансаг хийцтэй шатны бариулаас барин удаанаар уруудан доош буухад хоолны ширээний ард цэвэрхэн индүүдлэгтэй хослол өмсөн үсээ нямбайлан янзалсан эрхэм гаанс зуун нэг гараараа нүдний шилээ тэгшилж нөгөө гартаа барьсан сонингоо анхааралтайгаар уншин сууна. Энэ хүн бол миний аав.
Хажууханд нь ээж минь өглөөний цайгаа бэлтгэн ширээгээ засаж байна. Манайх хэдий үйлчлэгч авахаар хангалттай хэмжээний баян айл боловч эцэг эх минь гэр бүлийн уур амьсгалыг эрхэмлэдэг учир ээж минь бага байхаас л өөрөө гэр орны бүх ажлыг хийдэг байв.
Тэднийг ажиглан зогсох намайг анзаарсан даруйдаа ээж минь зөөлнөөр мишээж :
Өө миний хүү аль хэдийн сэрчихээ юу. Ширээнд суу цай удахгүй бэлэн болно гэв.Аавын өөдөөс харсан ширээнд очин суухад чухал зүйл хэлэх гэж байгаа бололтой хоолойгоо засаад ийн хэллээ.
-Өнөөдөр чамайг гэргий болох хүнтэй чинь танилцуулна. Бэлдээрэй.Ингээд л миний өглөө нэг л өөр байсан байж. Танихгүй өмнө нь уулзаж байгаагүй хүнийг миний гэргий хэмээн надад танилцуулах үед бүх зүйл орвонгоороо эргэн хаанаас нь гарсан бодол юм гэнэт л
-Надад болздог бүсгүй байгаа гээд хэлчихэв.
Үүний дараагаар аавыг уурлах байх хэмээн доош харан суух үед гэр хэсэг аниргүйд автах нь бүр ч хүнд байдалд оруулна.
Удаан хугацааны аниргүйн дараа ээжийн минь
-Хөгшөөн чи сонсов уу найз бүсгүйтэй гэж байна шүү дээ гэх үед толгойгоо өргөн аавын царайг харахад бага зэрэг гайхсан ч бодож байснаас минь харьцангуй тайван харагдах ба удалгүй багахан инээмсэглэн
-Тэгвэл болж дээ дараа долоо хоногт танилцуулаарай Жунин гэх нь тэр...
YOU ARE READING
The Beauty /Kaibin/ /Дууссан/
RomansaХэтэрхий үзэсгэлэнтэй юм. Чамайг тодорхойлох төгс үг ҮЗЭСГЭЛЭН Start-2019.12.30 End-2020.01.15 SP-1-2020.02.01 SP-2-2020.05.25