Инбиний талаас
Яг одоо бид Солонгос дахь тансаг зэрэглэлийн шөнийн клубуудын нэгэнд тусгай өрөөнд нь Кай болон түүний найзуудтай сууж байна.Уул нь ийм зүйл төлөвлөөгүй л дээ. Бид манайд очоод кино үзээд сууж байтал Кай ийн утас дуугарч найзууд нь дуудсан юм.
Тэр надтай байгаа учраас очиж амжихгүй гэдгээ хэлсэн ч тэд намайг дагуулаад ир гэсэн. Тэгээд ч би үүнийг түүний найзуудтай танилцах боломж гэж харж байгаа.
Бид хоорондоо танилцан нэлээд ууж халсны дараа нэг нэгээрээ дуулж эхлэв.
Хөөх тэд үнэхээр сайн дуулах юм. Миний үеийн бололтой Бэкхён гэх залуу дуулж дууссаны дараа миний ээлж ирэв.
Би хэрхэн эвтэйхнээр татгалзахаа бодон зогсож байтал Кай удирдлага аван Davichi-Easy Love тавьчих нь тэр. Тэгээд надад нэг өөртөө нэг микрофон аваад:
-Хайр аа хамтдаа дуулъя гэлээ.
(Энэ болохгүй бол дээр байгаа шүү кк)
Найзууд нь тэрүүгээр нэг орлилдон биднийг дуулахыг шавдуулна.
Түүний өөдөөс харан дуулж байхдаа хаана байгаагаа мартан үнэхээр чанга дуулж нэг мэдэхэд дуу дууссан байлаа. Ичмээр юм аа.
Тэгтэл Кай намайг ирж тэврэхтэй зэрэгцэн Сэүн Бэкхён Жүнмён аас авхуулаад түүний найзууд бүгд орлилдож эхлэв.
-Гашуун байна. Гашуун байна.Гашуун байна.
Би ч үүнийг нь ойлгосон тул ичин доош харан зогсож байтал Кай тэврэлтээ салган миний эрүүнээс дээш өргөөд над луу харан
-Инбинь аа хайртай шүү гээд намайг шуналтай нь аргагүй үнсэж эхлэв.
Удалгүй бидний үнсэлт гүнзгийрч эхлэхэд тэр үнсэлтээ хүчээр салгалаа.
Залуус ч орлилдож эхлэв. Тэд үнэхээр дулаахан хамт байхад тухтай хүмүүс юм.
Би багаасаа л тийм ч нээлттэй биш байсан ч Ким Жунин гэх энэ хүний ертөнцөд нэвтрэх тусас улам донтож байлаа.
Тэр өөрөө ч түүний эргэн тойрон дахь түүний гэсэн болгон хэтэрхий гялбамаар юм.
Бараг 4,5 цаг хүртэл тэнд суугаад гарлаа. Гарахад үүр хаяарч байв.
Кай нэлээд согтсон байх ба манайх эндээс ойрхон тул адхаад явж байлаа.
Гэтэл тэр тэнгэр лүү харж байснаа
-Хөөе чи муу. Хөөе чи муу тэнэг тэнгэрээ гээд орилоод байв.
-Чи муу яаж яаж манай Инбинаас үзэсгэлэнтэй байж чадаж байна аа.
-Адилхан л цэнхэр байдаг юм байж яагаад одоо яагаараад байгаа юм. Яасан манай Инбиньд атаархаад хөөрхөн болох гэж хичээгээ юу? Тэгсэн ччч чи хөөрхөн биш байна за юу! гэснээ гэнэт нэг юм бодсон бололтой нүд нь томорсноо
-Ааанннн чи яг хүнд дурлачихаад ягаараад байгаа юм байна тийм үү! Ахдаа дурласан бол эртхэн болиорой чи яаж ч хичээсэн манай Инбинаас..... гэснээ тасраад уначихав.
Бурхан минь. Би өөрөөсөө хоёр дахин хүнд жинтэй аврага том залууг яг одоо үүрэх чирэх хоёрын дунд явж байна.
Уул нь энэ нөхцөлд эрэгтэй нь эмэгтэйгээ үүрээд романтик орчин бүрдэх ёстой байдаг. Ядаж л кинон дээр тийм байдаг!
Гэтэл энэ чинь одоо юу вэ Ким Кай!!! Би чамаас өшөөгөө авна даа гэж бодсоор гэртээ орлоо.
МАРГААШ ӨГЛӨӨ НЬ КАЙ Н ТАЛ
Дотор муухай оргиж ус уумаар санагдсаар сэрэв. Яах гэж тэгэж их уув аа.
Ер нь би яаж энд ирлээ гэж бодсоор дээш өндийхөд би дээгүүрээ нүцгэн байх нь тэр.
Юу болсныг санахгүй байсан учир арай ч үгүй байлгүй дээ гэж бодсоор хөнжлөө сөхөж үзтэл үнэхээр би юу ч өмсөөгүй нүцгэн байлаа.
Харин хажууд минь Инбинь цаашаа харан нүцгэн унтаж байна. Үнэхээр юу ч санахгүй байсан тул ядаж даавуугаа шалгаж үзэхээр шийдсэн ч бид даавуугүй байв.
Тэр хавиар хайн нүдээ гүйлгэтэл угаалгын өрөөний үүдэнд хатаагчин дээр саяхан угаасан бололтой дэлгээтэй нойтон байна.
Бурхан минь өөрөөсөө ч хармалан нандигнадаг зүйлээ согтуу байхдаа л хийгээгүй байгаа гэж бодсоор Инбинь лүү хартал сэрчихсэн намайг харж байв.
Асуух эсэхээ шийдэж ядсаар түүн лүү ширтэж байтал тэр
-Хайр аа яасан бэ яагаад сэрчихсэн юм. Би алхаж чадахгүй байгаа болохоор чи өглөөний цай бэлдээд өгөөч гэв.
Үнэхээр гэмших сэтгэл төрсөөр үгүй л байгаасай гэж залбирсаар түүн лүү юу ч хэлэлгүй ширтсээр байтал Инбиний царай барайж
-Хайр аа чи арай санахгүй байгаа юм биш биз дээ гэх нь тэр.
A/N Good night sweet hearts 🙆
YOU ARE READING
The Beauty /Kaibin/ /Дууссан/
RomanceХэтэрхий үзэсгэлэнтэй юм. Чамайг тодорхойлох төгс үг ҮЗЭСГЭЛЭН Start-2019.12.30 End-2020.01.15 SP-1-2020.02.01 SP-2-2020.05.25