18

1.3K 129 6
                                    

Кай ийн талаас

Хадам аавын ажил явдал өнгөрч Инбиний ч уйлж унжих нь овоо багассан.

Ойрын үед би тэднийд хонож байгаа нь ч түүнд тустай байгаа.

Өглөөнөөс орой болтол өөрийгөө саатуулах гэж янз бүрийн юм хийж байгаа нь харагдана. Гэвч нэг л мэдэхэд хаа нэгтээ гөлөрч суух нь цөөнгүй.

Надад л ийм хэцүү байхад түүнд ямар байгааг төсөөлөхөд ч бэрх юм.

Аавын нас барснаас долоо хоногийн дараа Инбинь намайг хэсэг хугацаанд гэртээ хариад ирэхийг гуйв.

Ганцаараа байж бодлоо цэгцлэх хугацаа хэрэгтэй байгаа болохоор долоо хоногтоо эргэж ирэхгүй байгаач гэв.

Түүнд энэ нь хэрэгтэй гэж үзсэн учир би ч хэлснээр нь хийхээр шийдлээ.

Харин тэр намайг явахаас минь өмнө хэзээ мөдгүй хагацах гэж байгаа аятай шуналтайгаар үнсэн чангаас чанга тэвэрсэн юм.

Аав ээж дээр очин Инбинь сайжирч байгааг хэлэн хэд хоног хол байхыг гуйсныг нь хэлэхэд тэдний ч санаа амран тайвширцгаав.

Нэг хоног, хоёр хоног өнгөрөв. Энэ хооронд үнэхээр санасан ч амласан тул чадахаараа л хичээлээ.

Гэвч гурав дахь хоног дээр тэвчсэнгүй ядаж зүгээо байгаа эсэхийг нь нууцаар шалгая гэж бодсоор Инбиний гэрийн үүдэнд ирэхэд хэсэг хүмүүс ачаа зөөж байхыг харав.

Гайхан очоод юу болоод байгаа талаар асуухад тэд энэ байшинг хоёр хоногийн өмнө худалдаж авснаа хэллээ.

Бурхан минь юу болоод байна аа. Би зүүдлээд байгаа юм байх даа. Үнэхээр итгэмээргүй санагдсаар тэднээс эзнийг нь хаачсан талаар дахин лавлан асуухад мэдэхгүйгээ хэлэв.

Гэтэл байшингаас нэг бүсгүй гарч ирэв. Намайг явахаар зэхэж байтал хойноос дуудав.

-Эрхэмээ та Ким Жунин уу?

-Тийм ээ? Та Инбиний хаачсан талаар ямар нэг зүйл мэдэх юм уу гэсээр түүн лүү сүүлчийн найдвараа тээн асуухад тэр

-Харамсалтай нь үгүй ээ. Гэхдээ энэ байрны хуучин эзэн бүсгүй таныг дараа долоо хоногт ирнэ. Ирэх үед чинь үүнийг дамжуулаарай гэсэн юм гээд дугтуйтай зүйл өглөө.

Намайг айдас бүрхэж аван уг дугтуйг нээж чадсангүй. Гарандаа атган явсаар түүний кафед ирэв.

Кафе зүгээр ажиллаж байх ба орон ажилчдаас Инбиний талаар асуухад хаачсан тухай нь мэдэхгүй ч шинэ захирал томилогдсон гэв.

Тэр үнэхээр хааччихав аа. Инбинь чи намайг айлгаад байна.

Бидний анх уулзахад миний сууж байсан, бидний анхны болзоо болсон, миний анх түүнээс үерхэхийг гуйсан ширээн дээр очин суугаад салгалах гараа арай гэж дарсаар дугтуйг нээж үзэв.

Дотор нь нэг захиа мөн миний түүнд шинэ жилээр бэлэглэсэн зүүлт байлаа.

Нааш гүйх замд базагдан үрчийсэн цаасыг дэлгэн захиаг уншлаа.

Сайн уу хайрт минь?

Намайг гэнэт байхгүй болчихсонд гайхаж байна уу? Гэхдээ зүгээр дээ. Би маш сайн байгаа гэдэгт чи минь итгэх хэрэгтэй шүү.

Намайг хайчсан талаар мэдэх гээд хэрэггүй ээ. Намайг хайж олох гэсний ч хэрэггүй.

Чамдаа хэлэлгүйгээр явж байгаад уучлаарай. Гэвч хэлэх юм бол шийдвэрээсээ буцчих юм шиг санагдаад байсан юм.

Би чамд буцаж ирнэ гэж хэлж чадахгүй ч чамдаа би зүрхээ үлдээгээд явъя. Хайрт минь чи харин аз жаргалтай сайхан амьдарна гэдгээ надад амлаарай.

Хайрт минь чамайгаа чангаас чанга тэвэрч үнсэе.

Чиний Инбинь

Захиаг унших мөчид л хяналтгүй урсаж эхэлсэн нултмсаа шударсаар кафегаас гарч гүйв.

Хаачих гэж байгаагаа мэдэхгүй ч би тасралтгүй гүйсээр байсан юм.

Хайрт минь чи миний хашхирахыг сонсвол энэ цөхөрснийх юм шүү

Хайрт минь чи намайг чимээгүйхэн мэгшихийг дуулвал энэ чамайг санасных юм шүү

Хайрт минь чи тэнгэрт түгэх оддыг харахдаа тэднээс ч үзэсгэлэнтэй гэдгээ санаарай

Харин тэр үзэсгэлэн минийх гэдгийг бүү мартаарай

A/N Та нартаа хайртай шүү. Инбинь хаашаа явсан нь нууц үлдэг дээ

The Beauty /Kaibin/ /Дууссан/Where stories live. Discover now