Инбиний талаасӨнөөдөр бидний 100 дахь өдөр БАЙСАН. Гэтэл байнга л уулзая гэж байдаг хүн яг ийм өдрийг мартаад зогсохгүй завгүй гээд алга болчихдог байна шүү.
Анхнаасаа хуурамч байсан ч үнэн болж байгаа гэж найдсан юм сан. Үүнээс харахад одоо ч хуурамч хэвээрээ байгаа бодолтой.
Утсанд дуудлага ирэн бодлоос минь тасалдуулж орхив. Дуудлагаа харахад нөгөө завгүй гээд байсан Ким Жунин залгаж байв.
Авахгүй баймаар санагдсан ч нэг л мэдэхэд авчихсан байв. Гэтэл огт танихгүй нэг эмэгтэй
- Өөрөө Пак Инбинь үү? гэхэд гайхсан ч
- Тийм ээ мөн байна хэмээн хариуллаа.
Гэтэл тэр над луу хашгичиж эхлэв
- За хүүхэн минь. Жунин бид хоёр үерхээд 3 жил болж байна. Бид хоёр сая хэсэг муудалцсан байсан юм. Тэр хооронд л чамтай хэсэг тоглосон бололтой. Хэсэгхэн зуурын цаг нөхцөөсөнөө битгий их юманд бодоорой. Бас жирэмсэн болсон гэж төвөг чирэгдэл учруулахгүй гэж найдая. Жирэмсэн болсон байлаа ч авхуулна уу яана уу өөрөө мэд. Жунины аав ээж угаасаа баян болохоор наад хүүхдээ өсгөх мөнгө хангалттайг чи олж долоож чадна гэв.
Надад итгэмээргүй санагдсан тул
- Би итгэхгүй байна хэн нотлох юм гэчихэв гэтэл тэр
- Өө энэ хүүхэн чинь харин хүний сүйт залуутай сүүлэрчихээд яахав яахав гээд мөнгө өгөе гээд байхад бүр даврах нь ээ. Тийм л юм бол манайд хүрээд ир Жунин бид хоёр хангалттай нотлоно гээд тасалчихав.
Итгэхгүй байна. Хамаг сэтгэлээ зориулж анх удаа итгэсэн тийм л нандин хүн байхад түүний хувьд энэ бүхэн юу ч биш байсан гэдэгт итгэхгүй байна.
Дотор урагдаж амьсгал давчдаж байсан ч нулимс урсахгүй байлаа. Эцсийн найдвар тээн над луу илгээсэн хаягаар Жуниныг хайн очихоор шийдлээ.
Хувцсаа өмсөн гүйж гараад таксинд суугаад жолоочид өнөөх хаягийг үзүүлээд очив.
Жунины гэрээс холгүй нэгэн тансаг сууц байх ба хонх дарахад үйлчлэгчид нь бололтой хэсэг хүмүүс угтаж авав.
Намайг ирэхийг мэдэж байсан бололтой
-Эзэнтэн эзэгтэй xоёр дээр өрөөндөө амарч байгаа. Та дээшээ гарна уу гэлээ.Тэдний заасан өрөөнд ортол хэн ч байхгүй байх ба үйлчлэгчид намайг ороод хүлээж бай гэсэн учир буйдан дээр суув.
Гэтэл тэр өрөөний цаана шилээр тусгаарлагдсан бас нэг өрөө байх ба тэнд байх орон дээр бүсгүй залуу хоёр бие биенээ идэх шахам үнсэлцэн хувцсаа нэг нэгээр нь тайлцгааж байв.
Өрөө бүдэг гэрэлтэй байсны дээр залуу цааш харж байсан учраас царайг нь харж чадсангүй.
Харин бүсгүй намайг анзаараад хорноор мишээсэн юм.
Үүнээс цааш харж тэссэнгүй тэр байшингаас гаран нулимсаа урсгасаар кафен зүг гүйв.
Миний хамгийн тайван байж чадах газар миний кафе л байх. Гэтэл миний утсанд мэссэж ирэв.
харилцагч :Ким Кай
A/NГэнэтийн бэлэг!! Кк❤️
YOU ARE READING
The Beauty /Kaibin/ /Дууссан/
RomanceХэтэрхий үзэсгэлэнтэй юм. Чамайг тодорхойлох төгс үг ҮЗЭСГЭЛЭН Start-2019.12.30 End-2020.01.15 SP-1-2020.02.01 SP-2-2020.05.25