~Оршил~

1.2K 57 3
                                    

Алсаас дүнхийн харагдах нэгэн уул. Тэр ууланд хэний ч үзэж, харж, сонсож ч байгаагүй нэгэн агуй бий. Цус асгаруулсан дайны үед ч, хэний ч айдсыг хүргэм дарангуйллын үед ч, техник технологийн үсрэнгүй хөгжлийн үед ч энэ агуйг хэн ч олоогүй юм. Газрын зураг дээр ч энэ агуй үл тэмдэглэгдэнэ. Учир нь энгийн хүн, амьтны аль нь ч энэ агуйг харж чадахгүйд байлаа.

Олон зууны туршид энэ агуй нэгэн зүйлийг хамгаалсаар иржээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Олон зууны туршид энэ агуй нэгэн зүйлийг хамгаалсаар иржээ. Өдөр нь нарны элч дулаацуулж, шөнө нь сарны гэрэл гэрэлтүүлж, горхины хоржигнох чимээ, шувуудын жиргээн, цэцэгсийн анхилуун үнэр гээд энэ газар яг л диваажин мэт. Дөрвөн улирал ээлжлэх ч энэ агуй л мөнхийн ногоон.

Агуйн гүнд чулуун орон дээр нэгэн бүсгүй мөнх нойронд автсан байх аж. Үхсэн мэт нойрсох энэ бүсгүй л энэ агуйн нууц эрдэнэ.

A/N: Зиа, ингээд миний бие шинэ сарыг хоёр дах бичвэрээрээ эхлүүлж байна. Фантастик төрлөөр бичиж чадах болов уу үгүй юу гэж бодож бодож зориглоод бичээд үзэхээр шийдсээн. Алдаа дутагдал их байж магадгүй. Уншигч та бүхэн минь дэмжлэг, шүүмжээ харамгүй хайрлаарай😸😺😸

Эхний хэсгээ удахгүй оруулах болно оо. Баярлалаа

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now