Бүсгүй аажмаар нүдээ нээлээ. Тэр өөрийгөө хаана байгааг, яагаад энд байгаагаа мэдэхгүй байгаа нь царайных нь хувирлаас харагдана. Эргэн тойрноо нэг бүрчлэн харж байгаад, урдхан талд нь ухаангүй хэвтэх залуу дээр харцаа тогтоов. Дээш босон, хажууд нь очиход залуугийн нүүр нэлээн хэдэн газар шалбарсан байх бөгөөд зүүн гараас нь цус урсаж байхыг харлаа.
Бүсгүй доош суун, түүнийг үхээгүй гэдгийг мэдээд "Хэн гэдгийг чинь, яагаад энд байгааг чинь мэдэхгүй ч би чамд тусалъя. Би хүмүүсийн өвдсөн байхыг харах үнэхээр дургүй. Сэтгэл минь өвдөөд байдаг юм" гэж зөөлөн хэлэхэд түүний нүднээс ганцхан дусал нулимс дуслан, Жонгүгийн нүүрэн дээрх хамгийн том шархан дээр буув.
Гэтэл Жонгүгийн биен дээрх ил шархнууд бүгд аниж эхлэх нь тэр. Дараа нь бүсгүй баруун гараа дээш харуулахад алган дээр нь галын дөл асаж, тэр гараа Жонгүгийн цээжин дээр аяархан тавихад галын дөл Жонгүгийн бие рүү нэвчин орлоо.
Хэсэг хугацааны дараа бүсгүй гараа авахад, хар хөлс нь цутгаж, үзэсгэлэнт царай нь цайж цонхийсон байв. Өөрийгөө яагаад байгааг гайхан "Дотоод хүчээ ашиглалаа гээд ингэдэггүй юмсан. Яагаад байгаа юм бол" хэмээн амандаа үглэж байтал хойно нь ямар нэгэн юм орж чирэх чимээ гарав. Гэнэтийн дуунд цочсон бүсгүй хойш эргэн хараад, удалгүй нүүрэнд нь инээмсэглэл тодрон
"Цагаан үнэг ээ" гээд босох гэтэл хөл дээрээ тогтсонгүй эргээд уначих нь тэр.
Өөрийгөө яагаад ингэтлээ сульдаад байгааг гайхаж байх хооронд нь цагаан үнэг хормын төдийд залуу бүсгүйн төрхөнд хувиран "Цагаан үнэг гэнэ шүү. Би нэртэй" гэхэд нь бүсгүй инээмсэглэн
"Бэгху" гээд арайхийн дахин бослоо. Энэ удаад тэр уналгүй тогтож чадав.
Бэгху буюу цагаан үнэг түүнийг тогтож ядан байхыг хараад "Бие чинь муу байгаа юмуу" гээд түүний цаана ухаангүй хэвтэх Жонгүгийг хараад хөмсөг зангидан "Чи арай--" гэхэд
YOU ARE READING
[ДУУССАН] The Phoenix |JJK|
FantasyХүү: Эмээ надад галт шувууны тухай үлгэрээ яриад өг. Эмээ: Мм, тэгье ээ. Наашаа хүрээд ир. Бага байхаасаа сонсож өссөн галт шувууны тухай эртний домог. Эртнийх ч гэлээ эмээгээс минь өөр хэн ч мэддэггүй тэр домог эцэст нь үнэн болж таарсан. Эхэлсэн...