~7-р хэсэг: Асуултууд~

363 35 0
                                    

Жонгүгийн хэлсэн үгийг сонсоод Хуансэ "Тохиролцох гэдэг чинь юу гэсэн үг юм. Юунд тохиролцоно гэж" хэмээн үгээ зөөж ядан, гайхан асуухад

"Би чамд сахиус гээд байгаа зүйлээ олоход чинь тусална. Харин чи надаас юу ч нууж болохгүй. Миний чамаас асуусан асуулт бүрт чин үнэнээр хариул" хэмээн Жонгүгийг их л чухал хэлэхэд Хуансэ инээмсэглэн

"Ердөө л энэ байсан юм уу. Би чамайг илүү хэцүү зүйл хүсэх юм болов уу гэж бодлоо. Үнэнч байх юу нь тийм хэцүү гэж. Чи бид хоёр нэг нэгэндээ харилцан тусалж байгаа л гэсэн үг юм байна шүү дээ" гэхэд Жонгүг

"Дахиад нэг зүйл байна" гэж хэлэхэд Хуансэ

"Юу юм. Хэл хэл" хэмээн инээмсэглэл тодруулсан хэвээр хэллээ.

Жонгүг "Чи Гаыныг санаж байна уу" хэмээн нухацтай харахад Хуансэ хэсэг бодолхийлж байгаад, толгой сэгсрэн

"Хэн юм. Би таних ёстой юм уу" гэхэд нь Жонгүг

"Үнэхээр тийм нэр сонсож байгаагүй юу" гэж дахин нэг удаа лавтган асуув.

Хуансэ нүдээ бүлтэлзүүлэн "Үгүй ээ. Би тийм нэр огт сонсож байгаагүй юм байна" гэснээ "Чи яагаад надаас үүнийг асуугаад байгаа юм. Ямар нэг зүйл байгаа юм уу" хэмээн болгоомжлонгуй асуухад Жонгүг

"Галт шувууны талаар нэг домгийг би сонсож байсан юм. Тэрэн дээр Гаын гэх охины талаар бас гардаг. Тэгээд л тэр домог чамтай холбоотой эсхийг мэдэх гэсэн юм" гээд Хуансэ руу сонжсон янзтай харахад

"Хүмүүний ертөнцөд бидний талаар янз бүрийн л яриа байдаг. Ихэнх нь цуу яриа болохоор тоох хэрэггүй дээ" гээд ахиад л өнөөх үзэсгэлэнтэй инээмсэглэлээ тодрууллаа.

Жонгүг толгой дохиод "Өнөөдөртөө би ингээд явлаа. Маргааш уулзацгаая" гээд эргэхэд Хуансэ

"Баярлалаа, Жонгүгаа. Шийдвэрээ өөрчилсөнд" гэхэд Жонгүг зогтусан, хойш эргэж хараад

"Би чамд нэрээ хэлээгүй шиг санагдах юм" гэж асуухад Хуансэ

"Бэгху хэлж өгсөн юмаа" гэхэд Бэгху гэх нэрийг сонссон Жонгүг

"Бэгху гэж хэн болоод--" хэмээн асуухад Хуансэ үгийг нь таслан

"Тэр бол цагаан үнэг. Бас миний найз. Дараа чамтай танилцуулна аа" гэхэд Жонгүг толгой дохиод

"Явлаа" гээд машиндаа суун, хурдтай хөдлөн тэндээс холдлоо.

Түүний араас харж хоцорсон Хуансэ ямартай ч амин сахиусаа олох эхний алхам нь амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаа бололтой инээмсэглэн гэрийн зүг алхаж эхлэв.

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now