~11-р хэсэг: Хэмүсү~

343 37 2
                                    

Жонгүг Бэгхугийн зурвасыг авангуутаа, хаягийн дагуу явсаар Сөүлийн хойд захад байрлах нэгэн дүүрэгт ирлээ. Байшин барилгууд нь шахцалдан баригдсан, дээрээс нь зарим нэг нь нурж унах нь уу гэлтэй харагдах энэ дүүргийг Жонгүг байдаг гэдгийг нь ч мэддэггүй байв.

Нэгэн нарийн гудамны үзүүрт элгээ эвхэн зогсох Бэгхуг хараад, Жонгүг машинаа зогсоон түүн дээр очоод "Намайг яах гэж ийм газарт дуудсан юм" гэхэд Бэгху сая л Жонгүгийг ирснийг анзааран

"Чамд харуулах юм байна. Дагаад яв" гээд түрүүлэн алхав. Жонгүг түүнийг хаашаа явж байгааг нь мэдэхгүй ч царайнаас нь харахад чухал юм шиг байсан тул санаа алдан, түүний араас явлаа.  

Бэгху нэг байшингийн хажууд зогсоод ямар нэгэн юм нууцаар харахад нь ард нь явсан Жонгүг түүний хажуугаар харах гэхэд Бэгху Жонгүгийг гараараа хаагаад "Болгоомжтой бай. Харж байгаа гэдгээ яасан ч мэдэгдүүлж болохгүй шүү" гээд гараа авахад Жонгүг юу болоод ингээд байгааг нь гайхан байшингийн үзүүрээс толгойгоо бага зэрэг цухуйлган харвал Хуансэ нэгэн залуутай уулзаад зогсож байв. Хуансэ руу харсан харцаа өнөөх залуу руу чиглүүлснийхээ дараа Жонгүгийн нүд аяганаасаа гарах нь уу гэлтэй томорч, хөмсөг нь өөрийн эрхгүй зангирлаа.

Түүнийг гайхаж байгаа гэдгийг мэдэж байсан Бэгху "Хуансэтэй уулзаж байгаа тэр хүн бол нарны бурхан Хэмүсү" гэхэд энэ удаад Жонгүгийн бие хөшиж орхив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүнийг гайхаж байгаа гэдгийг мэдэж байсан Бэгху "Хуансэтэй уулзаж байгаа тэр хүн бол нарны бурхан Хэмүсү" гэхэд энэ удаад Жонгүгийн бие хөшиж орхив.

Тэгээд "Байж боломгүй юм. Тэхён ах яахаараа Хэмүсү бурхан байна гэж" гэх үгийг арайхийн амнаасаа унаган, Бэгхугийн зүг харахад 

"Чиний хувьд Тэхён гэдэг хүн байх нь ээ" гэж хэлэн ёжтой инээмсэглэл тодруулаад Жонгүг руу ямар ч хувиралгүй харан "Ямартай ч тэр бол Хуансэгийн эзэн, агуу их нарны бурхан Хэмүсү. Тэр чамтай ийм ойр байгааг бодоход чи зүгээр ч нэг онцгой нэгэн биш бололтой. Чиний олж мэдэх ёстой зүйл дахиад нэгээр нэмэгдчих шиг боллоо. Хэмүсү чамтай ойр байх болсон ямар нэгэн шалтгаан байж л таараа. Тэрийг олвол Хуансэд тус болж болох юм" гэв.

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now