"Эмээ, эмээ" гэсээр бяцхан хүү унтах гэж байсан эмээгийнхээ өрөөнд гүйхээрээ орж ирлээ.
Эмээ нь гайхан өндийхөд хүүгийн ээж араас нь орж ирээд
"Ээжээ, унтаагүй байсан юм уу" гээд хүүдээ хандан "Миний хүү өрөөндөө орж унтацгаая. Эмээ нь унтах гэж байна" гэхэд бяцхан хүү
"Эмээ би тантай хамт унтаж болох уу" гээд эмээгийнхээ өвөр дээр суув.
Эмээ нь инээмсэглэн зээ хүүгийнхээ толгойг илээд "Бололгүй яахав" гэхэд хүүгийн ээж
"Ээжээ, тэр таныг ядраачихна шүү дээ" гэхэд эмгэн
"Үгүй дээ. Би харин ч сайхан амрах байх. Харин чи эртхэн явж амар даа" гээд бяцхан хүү рүү хайр дүүрэн нүдээр ширтэнэ.
Эмгэнийг ийн хэлсэнд охин нь юу ч хэлэлгүй өрөөнөөс гарч, харин бяцхан хүү эмээгийнхээ хөнжилд орон тухтай нь аргагүй хэвтлээ.
Тэгснээ хүү "Эмээ та надад нөгөө үлгэрээ яриад өгөөч" гэхэд эмгэн
"Ямар үлгэр?" хэмээн хүүг хөнжлөөр хучингаа асуув.
Хүү "Галт шувууны тухай үлгэр" хэмээн нүд нь гялтганасаар эмээ рүүгээ харахад
"Мм, тэгье ээ. Эмээ нь ярьж өгье" гээд хүүг өхөөрдөн ярьж эхлэлээ.
Орны хажууд байрлах жижигхэн чийдэнгийн бүдэг гэрэл өрөөнд нам тайванг бүрдүүлж, эмээгийнх нь ярьж буй үлгэр хүүгийн сонирхлыг ихэд татаж байгаа бололтой нойр нь хүрэх биш харин ч нүд нь сэргэсэн байлаа. Эмээгээрээ энэ үлгэрийг наснаасаа олон удаа яриулсан хэрнээ уйдна гэж нэгээхэн ч үгүй.
Эмгэн ярьж эхлэв. "Энэ түүх 600 гаруй жилийн өмнө болсон юм гэнэ. Хүн төрөлхтөнтэй зэргэлдээ орших өөр нэгэн ертөнц байдгийг хүмүүс бид мэддэггүй байсаар өнөөг хүрчээ. Магадгүй цаашдаа ч мэдэхгүй хэвээрээ байх байх" гэхэд хүү
"Эмээ, ямар ертөнц юм бэ?" хэмээн сониучирхан асуухад ийм асуулт ирнэ гэдгийг мэдэж байсан эмгэн
"Тэр бол бурхдын орон. Хүмүүсээс тэс ондоо, бидний үлгэр домгийн амьтад гэж боддог байсан зүйлс тэнд амьдардаг юм" гэхэд хүү
"Мм, луу, нисдэг морь байгаа юу?" хэмээн асуухад нь эмээ нь өхөөрдөн
"Тиймээ, байгаа. Чиний төсөөлснөөс ч олон содон амьтад бий" гэхэд хүүгийн санаа амарсан бололтой эмээгийнхээ ярихыг хүлээнэ.
"Хүмүүс бурхад байдаг гэдгийг, тэднийг хаана оршин байдгийг ч мэдэхгүй. Тэд өөр өөрсдийн хүч чадал, харамгүй хайр хишгээр дэлхий ертөнц дээрх бүхий л амьд биетийг тэтгэн энэрдэг. Тэдний үхэл амьдрал, хувь тавилан аль хэдийн бурхдын зургаар бүтээгдсэн байдаг ч амьдралынхаа явцад буруу үйл хийснийг нь гэсгээж, сайн үйл хийснийг нь шагнах нь бурхдын эрх мэдэл юмсанж" гэхэд хүү
YOU ARE READING
[ДУУССАН] The Phoenix |JJK|
FantasyХүү: Эмээ надад галт шувууны тухай үлгэрээ яриад өг. Эмээ: Мм, тэгье ээ. Наашаа хүрээд ир. Бага байхаасаа сонсож өссөн галт шувууны тухай эртний домог. Эртнийх ч гэлээ эмээгээс минь өөр хэн ч мэддэггүй тэр домог эцэст нь үнэн болж таарсан. Эхэлсэн...