~8-р хэсэг: Гаын аа~

389 34 2
                                    

Хуансэ нүд хальтрам дүр зураглал дундуур алхана. Хаа сайгүй цусанд будагдаж, айл өрхийн эд зүйлс энд тэндгүй хөглөрч, хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийн уйлах дуу хадсан аймшигтай дүр зураглал. Гэнэт л тэр ухаан жолоогүй хаа нэг тийшээ гүйж эхлэв. Тэр хашаагаар орж ирэхэд гэрийн эзэд аль хэдийн амьсгал хураажээ. Хуансэ газар ухаангүй хэвтэх 14, 15 орчим насны охины хэдийн хөрсөн биеийг тэврэн уйлж эхэллээ.

Хуансэ хар дарсан зүүднээсээ цочин сэрэв. Хар хөлс нь цутгачихсан, уруул ам нь байдгаараа хатчихсан, нүднээс нь нулимс урсчихсан байлаа. Цонх руу хартал нар аль хэдийн дээр манджээ. Толгой нь хүчтэй өвдөж, цээж нь бачимдаж эхлэхэд тэр нулимсаа арчин дээш өндийлөө. Арайхийн өрөөнөөсөө гарч, гал тогооны өрөөнд ороод ус аягалж уухад арай дээрдэв. Тэгээд доош шүүгээ налан суугаад хатаж амжаагүй байгаа нулимсаа арчин, яагаад нулимс дуслуулснаа ойлгохыг оролдож байлаа. Зах зухаас нь мартаж эхэлсэн зүүдээ яг ямар учиртай болохыг тэр үнэндээ ойлгосонгүй. Нүдээ анин, толгойгоо хоёр гараараа барин зүүдээ санахыг хичээнэ.

"Чи зүгээр үү" гэх Бэгхугийн хоолойгоор Хуансэ ухаан орон, дээш харав.

Хуансэ "Бэгху би нэг зүүд зүүдэлсэн. Аймшигтай зүүд. Би нэг тосгонд очсон. Хүмүүс үхсэн байхыг би харсан. Тэгээд би нэг охиныг тэврээд уйлаад байсан" хэмээн урагш ширтэн зүүдэлсэн зүүдээ ярихад нь Бэгху гайхсандаа хөшиж орхилоо. Тэр Хуансэгийн зүүдийг ямар учиртай болохыг нь сайн мэдэж байсан юм. Тэр доош суун

"Чи яг л галт шувуу биш юм шиг харагдаж байна. Яагаад нэг зүүднээс болж ингэж их хямраад байгаа юм. Зүгээр л зүүд шүү дээ" гэхэд Хуансэ зөөлөн инээмсэглээд

"Тийм ээ. Зүгээр л нэг зүүд байхад би яагаад нулимс хүртэл дуслуулсан юм бол" гэж хэлэхэд Бэгху

"Чи өнөөдөр туслагчтайгаа уулзана гээгүй билүү. Бараг л үд болж байна. Тэгэхэд чи энд байдаг л зүйлээс болоод ингээд суугаад байж болохгүй шүү дээ" гэхэд Хуансэ толгой дохин дээш босоод

"Тиймээ, би ингээд энд суугаад байж болохгүй. Жонгүгтай уулзаж домгийн талаар сонсох ёстой. Нэг өдрийн өмнө ч болтугай амин сахиусаа хайж олох хэрэгтэй" гэсээр өрөө рүүгээ явав. Түүний араас харж хоцорсон Бэгху яахаа мэдэхгүй байгаа бололтой

"Гуйя, тэр явдлыг л битгий санаасай" гээд өөрийнхөө өрөө рүү орлоо.

***** ***** ***** ***** *****

[ДУУССАН] The Phoenix |JJK|Where stories live. Discover now